Хайх

Dior-ын шинэ гоо сайхны цуглуулга

Dior-ын шинэ гоо сайхны цуглуулга

#diormilkydots

Text: Buro.Mongolia


Dior брэндийн зуны улиралд зориулж гаргасан пастель өнгөтэй цуглуулгыг ашиглан зугаатай будалт хийгээрэй

"Дугуй дүрснүүдээс бүрдсэн хээ тайван бөгөөд дэгжин уур амьсгал бүрдүүлж, үргэлж загварлаг харагддаг. Би энэ хээнээс хэзээ ч уйддаггүй юм" хэмээн Кристиан Диор нэгэн удаа хэлсэн байдаг. Үүнээс үзэхэд Dior-ын үүсгэн байгуулагчид брэндийн зуны улирлын гоо сайхны шинэ цуглуулга үнэхээр их таалагдах байсан бололтой шүү.

Dior-ын шинэ гоо сайхны цуглуулга (фото 1)

Сүүн туяатай пастель өнгөтэй цуглуулгад уруулын будаг, нүдний тень, хумсны будаг, мөн хацар өнгөлөгч багтсан байна. Энэ дундаас хамгийн ихээр сонирхол татаж байгаа нь брэндийн анх удаа гаргаж буй сүүн эффекттэй уруул өнгөлөгч юм. Урууланд хөнгөхөн туяа оруулах, тослог бүтэцтэй Dior Addict Milky Tint өнгөлөгч нь зургаан төрлийн өнгөний сонголттой гарсан байгаа.

Dior-ын шинэ гоо сайхны цуглуулга (фото 2)

Цуглуулгын бас нэгэн чухал бүтээгдэхүүн бол "polka dot" будалт хийхэд зориулагдсан хумсны будгийн иж бүрдэл юм. Dior-ын гоо сайхны шугамын бүтээлч захирал Питер Филипс бүсгүйчүүдэд энэ зун дугуй дүрстэй будалт хийхийг санал болгож байна. Polka Dots Colour & Dots Manicure Kit иж бүрдэлд цэнхэр ба цагаан, цайвар ягаан ба хөх ягаан, улбар шар ба бүдэг улаан гэх гурван төрлийн хос будгууд багтсан бөгөөд хос бүрд бөөрөнхий дүрс зурахад зориулагдсан тусгай хэрэгсэл дагалдаж ирэх болно.

Dior-ын шинэ гоо сайхны цуглуулга (фото 3)

цааш үзэх