Хайх

Энэ жилийн хамгийн эрэлттэй 10 гоо сайхны бүтээгдэхүүн

Энэ жилийн хамгийн эрэлттэй 10 гоо сайхны бүтээгдэхүүн

Шинэ жилийн бэлгийн санаа аваарай

Text: Buro.Mongolia



Энэ жилийн хамгийн эрэлттэй 10 гоо сайхны бүтээгдэхүүн (фото 1)

Chanel, Les Beiges Water-fresh Tint, Хөнгөн бүтэцтэй крем

2022 онд TikTok-г доргиосон бүтээгдэхүүнүүдийн нэг. Маш хөнгөн, усан бүтэцтэй тул арьс гялалзуулж, эрүүл харагдуулна. Мөн найрлагадаа глицерин, касторын тос, мэлрэг цэцгийн ишний ханд агуулсан тул уг крем нь арьсны өө сэвийг дарахын зэрэгцээ чийгшүүлж, арчлах болно. Авсаархан багстай ирдэг ба бүтээгдэхүүнийг хуруугаараа түрхэхэд ч тохиромжтой.


Энэ жилийн хамгийн эрэлттэй 10 гоо сайхны бүтээгдэхүүн (фото 2)

Charlotte, Tilbury Hollywood Flawless Filter, Шингэн хайлайтер

Загвар, гоо сайхны сэтгүүлүүд болон TikTok хэрэглэгчдийн зүгээс өндөр үнэлгээ авсан уг хайлайтер нь нүхжилтийг мэдэгдэхүйц дарж, арьс гялалзуулж, эрүүл, толигор харагдуулах чадвараараа онцгойрч байна. Мөн шингэн бүтэцтэй тул илүү удаан тогтоцтой аж.


Энэ жилийн хамгийн эрэлттэй 10 гоо сайхны бүтээгдэхүүн (фото 3)

Dior, Backstage Rosy Glow Blush, Хуурай хацар өнгөлөгч

Бьюти блогер бүрд байдаг гоо сайхны бүтээгдэхүүн бол Dior-ын ягаан хацар өнгөлөгч. Үүнийг шинэ жилийн, төрсөн өдрийн үдэшлэг, бизнес уулзалт гээд ямар ч үед хэрэглэхэд тохиромжтой тул авчихсан байхад хэзээ ч харамсахгүй.


Энэ жилийн хамгийн эрэлттэй 10 гоо сайхны бүтээгдэхүүн (фото 4)

Pixi, On-the-Glow Blush, Тосон хацар өнгөлөгч

Хацар өнгөлөгчийн эрин үе ирсэн бололтой. Сүүлийн жилүүдэд зузаан, хэтрүүлэгтэй будалтын оронд байгалийн эрүүл төрх зонхилж байгаатай холбогдуулан зөөлөн ягаан туяатай хацар өнгөлөгчийн эрэлт улам л ихэссээр байна. Pixi-гийн уг бүтээгдэхүүн нь нэг түрхэлтээр л хүссэн үр дүнг тань өгөх ба аялалд, арга хэмжээнд гээд цүнхэндээ авч явахад авсаархан савлагаатай. Үүнийг мөн уруулдаа ч түрхэхэд тохиромжтой.


Энэ жилийн хамгийн эрэлттэй 10 гоо сайхны бүтээгдэхүүн (фото 5)

Beauty of Joseon, Relief Sun, Нарны тос

Гоо сайхны салбарт өдөр бүр шинэ төрлийн, шинэ үйлчилгээтэй нарны тосууд гарч ирсээр байна. Мөн сүүлийн үед орон орны хэрэглэгчид нарны солонгос тос илүү сонирхох болсон ба тэр дундаа Beauty of Joseon брэнд онцгойроод байгаа юм. Уг SPF 50+ нарны тос нь арьсанд хүрмэгц хурдан шингэж, гялалзсан эффект өгнө.


Энэ жилийн хамгийн эрэлттэй 10 гоо сайхны бүтээгдэхүүн (фото 6)

Valentino, Twin Liner Gel & Liquid Eyeliner, Нүдний контур

Хоёр өөр төрлийн контур нэг дор нэгтгэсэн бүтээгдэхүүн. Нэг талдаа матт эффекттэй хар, харин нөгөө талд нь хар, улаан, цэнхэр, эсвэл бор гэсэн дөрвөн өнгөнөөс сонголтоо хийн ашиглах боломжтой. Удаан тогтоцтой тул хамгийн "галзуу" үдэшлэгийн дараа ч хүртэл нүдний будалт тань төгс хэвээр байна.


Энэ жилийн хамгийн эрэлттэй 10 гоо сайхны бүтээгдэхүүн (фото 7)

Juliette Has a Gun, Not a Perfume, Сүрчиг

Зөөлөн үнэр, өдөр тутамд хэрэглэхэд тохиромжтой байдлаараа хэрэглэгчдийг байлдан дагуулсан сүрчиг. Хурц үнэрт мэдрэг, эсвэл таалдаггүй хүмүүст зөвлөж байна.


Энэ жилийн хамгийн эрэлттэй 10 гоо сайхны бүтээгдэхүүн (фото 8)

Hourglass, Phantom Volumizing Glossy Balm, Уруул өнгөлөгч

Уруулын арьс чийгшүүлэхийн сацуу гялтганасан эффект өгнө. Мөн уруулыг тань томорсон мэт харагдуулах болно.


Энэ жилийн хамгийн эрэлттэй 10 гоо сайхны бүтээгдэхүүн (фото 9)

SolaWave, Advanced Skincare Wand with Red Light Therapy, Гэрлийн эмчилгээний төхөөрөмж

Дөрвөн төрлийн үйлдэлтэй тус төхөөрөмж нь үрчлээс, нөсөө толбо, улайлт зэргийг дарж, хаван буулгаж, арьсыг эрүүлжүүлнэ. Долоо хоногт гурван удаа, тус бүр таван минут зөөлөн иллэг хийх маягаар хэрэглэнэ.


Энэ жилийн хамгийн эрэлттэй 10 гоо сайхны бүтээгдэхүүн (фото 10)

Dyson, Airwrap Complete Styler, Үс засалтын төхөөрөмжийн сет

Уг сет нь хэдийгээр худалдаанд гараад удаж байгаа боловч өдгөө ч эрэлт ихтэй байна. Нийт зургаан оролттой, хоёр төрлийн самтай энэхүү сет нь үсийг гэмтээлгүйгээр ороож, хүссэн засалтаа хийхэд тусална.


Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх