
#HappyKissmas: Jo Malone-ы зул сарын цуглуулга
Англи хэв маяг
Энэ жилийн баярын уур амьсгалыг тод өнгөнүүд ба "шинэ төрх" загварын эмэгтэйлэг даашинзууд бүхий 1950-иад оны хэв маяг бүрдүүллээ. Цуглуулгад эрэгтэй, эмэгтэй сүрчиг, ванны хэрэглэл ба анхилуун үнэртэй лаанууд бүхий бэлгийн багцууд оржээ. Түүнчлэн цуглуулгад нэмэлт бүтээгдэхүүн болон гацуур модны чимэглэл, баярын цаасан буу болон дуут хайрцаг орсон нь зул сарын төлөв нэмсэн харагдлаа.
#HappyKissmas-ийн гол баатруудаар грек самар, туулайн бөөр мод, тарланы чихэрлэг үнэр, бэрсүүт жүрж ба бергамот лийрийн сэрүүн үнэр тодорлоо. Бүтээгдэхүүн бүр брэндийн алдарт цайвар шар, хар өнгийн хайрцагт савлагдсан бөгөөд маргад өнгийн туузаар чимэглэжээ.
Эрэгтэй, эмэгтэй сүрчгийн бэлгийн багцад булцуу, бергамот лийр, хув, пачули ургамал, сарнай, базилик, лайм зэрэг ургамлуудын үнэртэй таван жижиг сүрчиг багтсан байна.