Хайх

Жессика Алба Honest Beauty цуглуулга гаргалаа

Жессика Алба Honest Beauty цуглуулга гаргалаа

Том гүрний тэлэлт

Text: Ө.Тодгэрэл


Жессика Алба 2011 онд The Honest Co. компанийг хамтран байгуулсан цагаас хойш өнөөдөр түүний бизнес тэрбум долларын үнэлгээтэй том гүрэн болсон. Харин одоо жүжигчин бүсгүй брэндээ өргөжүүлэхээр шийдэж, гоо сайхны шинэ салбар гаргалаа

"Бидний баримталдаг гол зарчим бол эрүүл амьдралд хөтлөдөг аюулгүй, үр ашигтай бүтээгдэхүүн гаргах юм. Гоо сайхны салбарт орох нь  үргэлж бидний төлөвлөгөөнд байсаар ирсэн зүйл. Үүнд зүгээр хэзээ, хэрхэн зохих ёсоор нь төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх вэ гэдэг тухай асуудал л байсан. Бид дутуу ажил хийхийг хүсээгүй" хэмээн Жессика Алба WWD-д өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.

Шинэхэн гоо сайхны Honest Beauty салбар нь The Honest Company-аас тусдаа, бие даасан өөрийн гэсэн лого, вебсайттай охин компани байх болно. "Womens Wears Daily"-гийн мэдэгдсэнээр анхны гоо сайхны цуглуулга нь нийт 83 бүтээгдэхүүнээс бүрдэх ба үүнд арьс арчилгааны 17, нүүр будалтын  66 бүтээгдэхүүн орох аж. Арьс арчилгааны багцад гель хэлбэрийн нүүр цэвэрлэгч, чийгшүүлэх болон зовхины тос орсон. Нүүр будалтын  багцад өө дарагч, хацар өнгөлөгч, сормуусны будаг, уруулын будаг, харандаа зэрэг олон  бүтээгдэхүүн оржээ.

Жүжигчин бүсгүй шинэ цуглуулгынхаа гаднах дизайнд минималист хэв маягтай, саарал өнгө давамгайлсан даруухан савалгаа сонгосон байна. Тус компанийн мэдэгдсэнээр шинэ цуглуулга нь зөвхөн байгалийн гаралтай түүхий эд ашигласан, "эрүүл" бүтээгдэхүүн болон гарч байна. 

цааш үзэх