Хайх

Карантинтай холбоотой 2020 оны гол тренд - Уг нь ургасан будагтай үс

Карантинтай холбоотой 2020 оны гол тренд - Уг нь ургасан будагтай үс

Кристен Стюарт өөрийн жишээ дээр харуулж байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Кристен Стюарт InStyle сэтгүүлийн арваннэгдүгээр сарын дугаарын гол зочноор уригджээ. Сэтгүүлийн зураг авалтад зориулж тэрээр Proenza Schouler брэндийн брюктэй хослол болон Bottega Veneta брэндийн торгон даашинз өмссөн байна. Гэхдээ хувцас, аксесуараас илүү жүжигчин бүсгүйн өөр нэг деталь хамгийн их анхаарал татсан нь "карантины үс будалт" буюу илүү тодорхой хэлбэл, уг нь ургасан, будаагүй удсан үс юм. Кристен зориуд үсээ будалгүй байгаагаар нь орхиж, үүгээрээ орчин үеийн урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдалд аль болох өөрийгөө байгаагаар нь хайрлахыг уриалжээ.

Карантинтай холбоотой 2020 оны гол тренд - Уг нь ургасан будагтай үс (фото 1)

Карантинтай холбоотой 2020 оны гол тренд - Уг нь ургасан будагтай үс (фото 2)

Карантины үеэр Кристен 30 нас хүрсэн байна. "Би тэр өдөр өглөө сэрээд (дөрөвдүгээр сарын 9) дотроо ‘Чи одоо л амьдралдаа нухацтай хандах ёстой' гэж бодсон. Пандемикийн эхэн үед би хэтэрхий их ууж байсан болохоор согтууруулах ундаа, тамхинаас бүхэлдээ татгалзахаар шийдсэн" хэмээн жүжигчин сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хуваалцжээ.

Хөл хорионы үеэр Кристен голдуу өөрийн анхны найруулагчийн туршлага болох "The Chronology of Water" бүтээл дээр ажилласан байна.

Карантинтай холбоотой 2020 оны гол тренд - Уг нь ургасан будагтай үс (фото 3)

Карантинтай холбоотой 2020 оны гол тренд - Уг нь ургасан будагтай үс (фото 4)

Түүнчлэн ярилцлагын үер Кристен өөрийн хувцасны шүүгээний талаар ярьжээ. "I have all my Chanel shit together" хэмээн Chanel брэндийн албан ёсны төлөөлөгч тэрээр тоглож хэлснийхээ дараа хувцасны шүүгээнд нь үнэхээр л тус брэндийн маш их хувцас байдгийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд харамсалтай нь ихэнх хувцсаа өмсдөггүй гэжээ.

"Надаас илүү зоригтой, cool нэгэн нь тэр бүх гоё хувцсыг өмсөх байсан байх. Магадгүй би нэг өдөр хүүхэдтэй болбол миний хүүхдүүд тэдгээр хувцсыг өмсөх болов уу. Эсвэл өөр хэн нэгэн миний хувцасны шүүгээг хэрэгтэй зүйлсэд ашиглах байх".

Харин хувцасны шүүгээн дэх хамгийн дуртай загваруудаа нэрлээч гэхэд тэрээр жижиг хар твид хүрэм болон классик загварын гар цүнхийг онцолжээ.

Карантинтай холбоотой 2020 оны гол тренд - Уг нь ургасан будагтай үс (фото 5)

Карантинтай холбоотой 2020 оны гол тренд - Уг нь ургасан будагтай үс (фото 6)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх