Хайх

Кайли Женнер охин Стормидоо зориулсан цуглуулга гаргана

Кайли Женнер охин Стормидоо зориулсан цуглуулга гаргана

"Stormi"

Text: Buro.Mongolia


Kylie Cosmetics брэндийн үүсгэн байгуулагч Кайли Женнер хэд хоногийн өмнөөс эхлэн охин Сторми Вебстердээ зориулсан косметик бүтээгдэхүүний цуглуулгa бүтээж байгаа тухайгаа мэдэгдэн шуугиан дэгдээгээд байсан билээ. Тэгвэл тэрээр саяхан Instagram хуудсаараа дамжуулан цуглуулгын албан ёсны сурталчилгаа болон худалдаанд гарах өдрийг зарласан юм. "Stormi" хэмээн нэрлэсэн эрвээхийний дүрслэлтэй цуглуулгад нил ягаан өнгө давамгайлсан нүдний тень, уруулын будаг, уруул хүрээлэгч, өнгөлөгч багтжээ.

"Анх Стормиг тээж эхлэхдээ л түүндээ зориулсан гоо сайхны цуглуулга бүтээх тухай бодож эхэлсэн. Цуглуулгыг олон нийтэд танилцуулах мөчийг тэсэн ядан хүлээж байна" хэмээн Кайли Instagram хуудаснаа бичсэн ба цуглуулгад зориулан охины хамтаар амар тайван уур амьсгал, хайр мэдрүүлэх зураг авалтыг хийсэн байна.

Stormi цуглуулга хоёрдугаар сарын 1-нд худалдаанд гарна.

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх