Хайх

Гоо үзэсгэлэнгийн суурь: Өө сэвгүй, төгс арьсыг бий болгох 6 бүтээгдэхүүн

Гоо үзэсгэлэнгийн суурь: Өө сэвгүй, төгс арьсыг бий болгох 6 бүтээгдэхүүн

Дэвшилтэт технологиор бүтээгдсэн Shiseido брэндийн бүтээгдэхүүнүүд

Text: Г.Тэмүүлэн


Гоо үзэсгэлэнгийн гол хэм хэмжүүр нь залуухан, өө сэвгүй, гэрэлтсэн, чийглэг, эрүүл арьс гэдэгтэй санал нийлж байна уу? Нүүр будалт хийсэн ч, хийгээгүй ч юуны өмнө эхлээд арьсныхаа нөхцөл байдалд анхаарал хандуулж эрүүл, сайхан арьсыг бий болгох хэрэгтэй. Тэр тусмаа гоо сайхны салбар зогсолтгүй хөгжиж арьс арчилгаа болон нүүр будалтын бүтээгдэхүүнүүд шинэ түвшинд хүрч байгаа өнөө үед орчин үеийн технологийн тусламжтай төгс арьстай байх бүрэн боломжтой болсон билээ.

Японы алдарт Shiseido брэнд нь тасралтгүй судалгаа шинжилгээ хийсний үр дүнд арьс арчилгааны салбарт хамгийн сүүлийн үеийн, чанартай орц найрлагатай, дэвшилтэт бүтээгдэхүүнүүдийг танилцуулсаар байгаа юм. Бид өндөг мэт өө сэвгүй арьстай болоход туслах тус брэндийн зургаан шинэ бүтээгдэхүүнийг онцлон танилцуулж байна.

Арьсны нүх сүв бүрийг гүн цэвэрлэх Complete Cleansing Micro Foam

Гоо үзэсгэлэнгийн суурь: Өө сэвгүй, төгс арьсыг бий болгох 6 бүтээгдэхүүн (фото 1)

Арьс арчилгааны эхний бөгөөд хамгийн чухал алхам бол мэдээж цэвэрлэгээ юм. Бүх төрлийн арьсанд тохирох энэхүү хөөсөн цэвэрлэгч нь удаан тогтоцтой нүүрний будаг болон бохирдлыг нэгэн зэрэг гүн цэвэрлэхийн зэрэгцээ чийглэг зөөлөн болгож, арьсны тэнцвэрийг хадгалдаг давуу талтай. Мөн арьсны өөрийн хамгаалах чадварыг сайжруулснаар гадны нөлөө, исэлдэх үйл явцаас сэргийлнэ. Үр дүнд нь цэвэрхэн, булбарай арьс бий болж, дараа дараагийн арьс арчилгааны бүтээгдэхүүнийг илүү сайн шингээж авахад бэлэн болох юм. Ерөнхийдөө нэг угаалтаар арьсны нүх сүвийг бөглөдөг тос, бохирдол, будгийг бүрэн арилгадаг тул олон төрлийн цэвэрлэгч ашиглах дургүй хүмүүст таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Үл үзэгдэх даавуун маск тавьсан мэт үр дүн өгөх Revitalizing Treatment Softener

Гоо үзэсгэлэнгийн суурь: Өө сэвгүй, төгс арьсыг бий болгох 6 бүтээгдэхүүн (фото 2)

Магни, кальци зэрэг арьсанд нэн шаардлагатай эрдэст бодисуудыг агуулсан Японы Киришимагийн рашаан болон уламжлалт эмийн ургамлуудаар баялаг уг чийгшүүлэгч нь цангаж, хуурайшсан арьсыг 24 цагийн турш чийгшүүлдэг ид шидтэй. Мөн арьсны өөрийгөө хамгаалах, чийгшүүлэх чадварыг нэмэгдүүлснээр цаашид үрчлээ, хуурайшилт зэрэг асуудлууд үүсэхээс сэргийлнэ.

Ердөө хоёрхон дуслаар арьсыг зөөлөн торгомсог болгох Future Solution LX Legendary Enmei Ultimate Luminance Serum

Гоо үзэсгэлэнгийн суурь: Өө сэвгүй, төгс арьсыг бий болгох 6 бүтээгдэхүүн (фото 3)

Shiseido брэндийн мэргэжилтнүүд найман жилийн турш тасралтгүй судалгаа хийсний эцэст Японы уламжлалт эмийн ургамал болон орчин үеийн технологийн дэвшлийг хослуулан энэхүү серумыг боловсруулжээ. Дотроо Коя уулын бэлд ургадаг нөхөн төлжүүлэх чанараараа алдаршсан "энмей" гэх ургамлын ханд болон ногоон торгоны комплексыг агуулсан бөгөөд нэг удаагийн түрхэлтийн дараагаас л арьс мэдэгдэхүйц зөөлөн, уян хатан, гэрэлтсэн болж, хөгшрөлтийн шинж тэмдгүүд бүдгэрч эхэлдэг тул олон улсын гоо сайхны редакторууд энэхүү бүтээгдэхүүнийг "шидэт ханд" хэмээн нэрлэж байна.

Арьсны өө сэвийг хормын зуур арилгах Synchro Skin Self Refreshing Concealer

Гоо үзэсгэлэнгийн суурь: Өө сэвгүй, төгс арьсыг бий болгох 6 бүтээгдэхүүн (фото 4)

Shiseido брэндийн шинэ Synchro Skin цувралд багтсан энэхүү өө дарагч нь нөсөө толбо, улайлт, өө сэв, ядарсан төрхийг хормын зуур ул мөргүй арчих чадвартай. ActiveForce технологиор бүтээгдсэн тус бүтээгдэхүүн нь бүхэл өдрийн турш өөрийгөө сэргээн шинэчлэх чадвартайгаас гадна хөлс, арьсны дулаан, нүүрний хөдөлгөөнд тэсвэртэй байж, 24 цагийн турш таныг залуухан, өө сэвгүй арьстай харагдуулна. Энэхүү хөнгөн бүтэцтэй өө дарагч нь арьсыг бүрэн амьсгалуулдаг бөгөөд маш олон өнгийн сонголттой тул өө сэвийг арилгахын зэрэгцээ таны арьсны байгалийн өнгөнд уусан, алга болно.

Арьсны байгалийн өнгөтэй төгс уусах Synchro Skin Self Refreshing Cushion Compact

Гоо үзэсгэлэнгийн суурь: Өө сэвгүй, төгс арьсыг бий болгох 6 бүтээгдэхүүн (фото 5)

Өөрийгөө шинэчлэн сэргээдэг энэхүү кушон нь хэдхэн даралтаар л нойргүй хоносон өдрүүд, нүхжилт, тослогжилт, нөсөө толбыг үгүй хийх чадвартай. Shiseido брэндийн Responsive Sensory Technology болон Smart Correcting Powder гэх патентлагдсан шинэ технологийн тусламжтай арьсны байгалийн өнгө, бүтэцтэй уусан зохицож жигд, гэрэлтсэн арьсыг бэлэглэнэ. Үл мэдрэгдэх хөнгөн бүтэцтэй энэхүү кушонд агуулагдах ActiveForce технологи нь тос ялгаралт, арьсны дулаан, агаарын бохирдлын эсрэг идэвхтэй тэмцдэг бол антиоксидантаар баялаг зэрлэг гангын ханд нь таныг 16 цагийн турш чийглэг, булбарай, төгс арьстай харагдуулах болно.

Өөрийгөө сэргээн шинэчилж, өө сэвийг дарах Synchro Skin Self Refreshing Foundation

Гоо үзэсгэлэнгийн суурь: Өө сэвгүй, төгс арьсыг бий болгох 6 бүтээгдэхүүн (фото 6)

Мөн л Synchro Skin цувралд багтсан энэхүү суурь крем нь нүүр будалтыг арьс арчилгаатай нэгтгэснээрээ онцлог юм. Антиоксидантаар баялаг зэрлэг гангын ханд агуулсан уг бүтээгдэхүүн нь бүхэл өдрийн турш арьсыг чийгээр хангаж, тослогжилтыг хянахын зэрэгцээ дээр дурдсан Shiseido брэндийн Responsive Sensory Technology болон Smart Correcting Powder нэртэй патентлагдсан технологийн тусламжтай арьсны бүтэц болон өнгийг сайжруулж, төгс уусан шингэх болно. Synchro Skin цувралын кушонтой адил ActiveForce технологиор бүтээгдсэн тул хөлс, тос, нүүрний хөдөлгөөнд тэсвэртэй байж бүхэл өдрийн, турш өө сэвгүй арьстай харагдуулна. Түүнчлэн үл мэдрэгдэх хөнгөн бүтэц нь яг л хоёр дах арьс мэт тухтай мэдрэмжийг өгч, та крем түрхсэнээ ч мартах болно.

Shiseido Mongolia

Утас: 11-322041, Хаяг: Шангри-Ла Молл 1-р давхар, Тэнгис кино театрын урд "Бишрэлт их дэлгүүр"
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх