Beauty Хувьсгал: Ер бусын төхөөрөмж болон дэвшилтэт гоо сайхны бүтээгдэхүүнүүд
Шинэ бутээгдхүүнүүд
Bomb Curl Brush
Зүгээр нэг дугуй биш харин бөмбөрцөг хэлбэртэй энэхүү самыг Японд бүтээжээ. Анх харахад ээлжит нэг чимэглэлийн зүйл шиг санагдах боловч үнэндээ энэ нь маш тустай бүтээгдэхүүн юм. Ямар ч урт үсэнд тохирдог, үс ширэлдүүлдэггүй энэхүү сам нь мөн үс сайн хатааж өгдөг. Түүнээс гадна үсэндээ хөнгөхөн долгион оруулж болно.
Boscia нүүр цэвэрлэгч порлон
Харахад нүүр цэвэрлэх зориулалттай, энгийн хөвсгөр порлон шиг боловч тийм ч энгийн биш. Порлон нь зөвхөн Азид ургадаг аморфофаллус коньяк нэртэй ургамлаар хийгдсэн бөгөөд өөрийн гэсэн шидэт чанартай. Энэхүү ургамлаар калоригүй хоол хийдэг бѳгѳѳд харин порлон хийхийн тулд түүн дээр ногоон цай, нүүрс, нимбэгний ханд нэмдэг аж. Та порлоныг дангаар нь болон өөр нүүр цэвэрлэгч бүтээгдэхүүнтэй хослуулан хэрэглэж болно. Гол үүрэг нь нүх агшааж, хар батганы асуудлыг шийдэх юм. Харин органик гаралтай учир удаан хадгалж болдоггүй бүтээгдэхүүн бѳгѳѳд ердөө хоёроос гурван сар л хэрэглэж болно.
Foreo Luna
Энэ жил алдарт гарч, анхаарал татсан массаж хийгч бүтээгдэхүүн одоо ч гоо сайхны салбарын том ололт хэвээрээ байна. Хүмүүст түүний тод бөгөөд этгээд загвар нь таалагддаг ч тэр бол харагдах байдлаасаа илүү чухал үр ашигтай бүтээгдэхүүн юм. Шведүүд хэнээс ч илүү залуу арьсны нууцыг мэддэг хүмүүс шүү дээ. Энэхүү маш зөөлөн силиконон сойзтой төхөөрөмжийг гурван өөр чиглэлээр ашиглаж болно. Нэгдүгээрт, энэ нь таны арьсыг нүүр цэвэрлэгч бүтээгдэхүүний хамтаар зөөлөн цэвэрлэнэ. Хоёрдугаарт, хөгшрөлтийн эсрэг массаж хийнэ. Гуравдугаарт аливаа бүтээгдэхүүнийг, тос юм уу гелийг арьсанд зөв түрхэхэд тусалдаг бүтээгдэхүүн юм. Тиймээс түүний арьс чангалах, хаван буулгах, мөн хөнгөхөн өргөлт үзүүлэх зэрэг сайн нөлөө нь маш их.
Remee Lucid Dreaming Mask
Хэрвээ танд муухай зүүд зүүдлэгдэж, та унтаж чаддаггүй бол энэ нүдний даруулгыг туршаад үзээрэй. Тэр таныг хар дарахаас хамгаалж, сэтгэлд таатай зүүд зүүдлэхэд тусална. Маскаа зүүгээд унтахад 4-5 цагийн хугацаанд үйлчлэх нөлөөтэй. Энэхүү бүтээгдэхүүн нь LED самбар ба таны нүдний хөдөлгөөнийг илрүүлдэг хоёр мэдрэгчээр тоноглогджээ. Эдгээр зүйлс нь маш чухал нөлөөтэй. Учир нь хүн бага хугацаагаар унтахад нүд нь арай илүү хурдан хөдөлж, зүүд зүүдлэгдэж эхэлдэг. Мэдрэгчид нь нүдний алимны хөдөлгөөнийг мэдэрч, улаан цацраг гаргадаг LED самбараа идэвхжүүлнэ. Хүн зүүдэндээ ийм цацраг харснаар зүүдээ удирдаж болохыг ухаардаг.
Misoka Toothbrush
Тусгай бүрхүүлтэй шүдний сойз нь шүдийг оогүйгээр цэвэрлэх боломж өгдөг. Сойз нь нейлоноор хийгдсэн бөгөөд эрдэст давсыг нано хэсэг болгон буталсан тусгай найрлагаар бүрхэгджээ. Энэхүү сойзны үйлчилгээ нь сарын дараа гардаг байна.
Yoga SmartMat
Хэрвээ та утсандаа эсвэл бугуйндаа алхаа, импульс, болон илчлэг тооцдог төхөөрөмж суулгасан бол таны дараагийн алхам нь "ухаалаг" йоганы дэвсгэр авах юм. Энэ дэвсгэр нь аппаар дамжуулан ухаалаг утастай холбогдож ажиллана. SmartMat дотроо мэдрэгч давхарга агуулдаг учир таны хөдөлгөөн, байрлал бүрийг шинжиж, харин дэвсгэрт суулгасан хоолой нь танд дасгал хийхэд хэрэгтэй зөвөлгөө өгнө. Энэхүү цоо шинэхэн төхөөрөмжийн борлуулалт дөнгөж өнгөрсөн зургаадугаар сараас эхэлсэн юм байна.
WellBe
Энэ нь дэлхийн анхны хүний сэтгэлийн хөдөлгөөнөөр мониторинг хийдэг бугуйвч юм. Тодруулбал хэрэглэгчийнхээ стрессийн хэмжээг тодорхойлно. WellBe таныг өдрийн турш ямар үйл явдалд хамгийн их сэтгэлийн зовнил төрүүлдгийг ойлгоход тусалж, зүрх хурдан цохилж эхлэх үед дохио өгч хэрэглэгчээ анхааруулдаг. Зүрхний цохилт хэвийн байдлаас ихсээд ирвэл бугуйвч нь импульсийг хэвийн байдалд оруулах аргууд зааж өгдөг. Бүтээгчид нь энэ төслийн хөрөнгийг бүтэн жилийн турш Kickstarter дээр босгосон ба эцэст нь төслөө энэ жилийн сүүлээр гаргахаар болжээ.
Cefine Oxygen Jacuzzi
Энэхүү маскийг та бэлэн байдлаар хүлээж авахгүй ба харин хэрэглэгч өөрсдөө найруулах болно. Бэлдэхийн тулд эхлээд жижиг саванд гелийг шахан оруулж, дараа нь нунтгаа асгах хэрэгтэй. Бэлэн болсон бэлдмэлийг нүүр болон хүзүүндээ шигүү түрхэнэ. Тэгснээр түүнд агуулагдах хүчилтөрөгчийн коктейль үйлчилж эхлэнэ. Оюуны өмч нь баталгаажсан технологийн ачаар нүүрстөрөгч ялгарч, арьс уруу нэвтэрснээр эсэн дэх хүчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлдэг. Үүний үр дүнд гиалуроны хүчил болон коллаген үйлдвэрлэгддэнэ. Маскны найрлагад мөн далайн ургамлын ханд орсон тул арьснаас хор гадагшлуулдаг байна.
Mai Couture
Цаасан хуулганд орших гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг Лос-Анжелесийн нүүр хувиргагч Май Тран зохион бүтээжээ. Энэхүү брэндийн гол санаа нь нүүр будалтын бүтээгдэхүүнүүдийг бийргүйгээр хэрэглэхэд орших аж. Mai Couture -ийн энгэсэг, хацар өнгөлөгч, хайлатер ба боронзжуулагч нь нэг удаагийнх бөгөөд мөн матт болгогч салфетканы зориулалтаар хэрэглэж болно.
Premier Miracle Noir Mask
Израйл брэндийн маск нь арьс цэвэрлэх, тэжээл өгөх, чангаруулах ба хүчилтөрөгчөөр баяжуулах гэсэн дөрвөн чиглэлээр үйлчилдэг. Хайрцаг доторх савны хамт маскийг хуулах зориулалттай хар өнгийн, эрдэст хусуур бий. Маскийн үндсэн сууринд тэнгисийн шавар, далайн ургамал, эрдэс нунтаг, зөгийний лав, тосны иж бүрдэл мөн витамин А, Е орсон.
Tony Moly Intense Care Syn-Ake Eye Mask
Могойн хор ба эмгэн хумсны салст гэсэн хоёр сонирхолтой орцоос бүрдсэн нүдний бүрхүүл. Бүтээгдэхүүн нь нүдний доорх хэсэгт чанга наалдаж үрчлээ тэгшлэх зорилготой ажилладаг. Эмгэн хумсны талст нь арьсыг сайтар чийгшүүлж, зөөлөн болгодог бол могойн хор нь ботокстой адилхан маягаар үйлчилдэг.
Tsururi Ghassoul Oil Cleansing
Энэхүү усанд амархан уусдаг тос нь хамгийн тогтоцтой нүүр будалтыг ч арилгах чадвартайгаар барахгүй мөн хар өнгөтэй учир таныг хөгжөөх нь гарцаагүй. Мароккогийн шавар дээр суурилсан тос нь ямар ч будаг арилгах чадвартай ба бактерийн эсрэг нөлөө үзүүлдэг. Найрлаганд нь арган болон макадамиягийн тос байгаа учир арьсыг чийгшүүлж, тэжээл өгдөг.
Pharmaclay Clayspray Mixed Clay Formula
Дэлхийн анхны шавран, шүршигч маск нь үрэвслийн эсрэг, цэвэрлэгээний болон антиоксидант үйлчилгээ үзүүлдэг. Шавран дээр суурилсан бүтээгдэхүүн нь толгойн хэсэгт илүү сайн тохирдог. Цусны эргэлт сайжруулж мөн хүчилтөрөгчөөр баяжуулсанаар үсний ургалт ихэсгэдэг. Хүн орхоодой, лаванда, кардамон зэрэг бусад идэвхитэй найрлагатай найман төрлийн шүршигч танилцуулагджээ.
40% Triple Acid Peel
Ихэвчлэн бид гоо сайхны салон дээр очиж арьс гуужуулалт хийлгэдэг билээ. Энэ горим нь их хөдөлмөр шаарддаг бөгөөд салонуудад хамгийн эрэлттэй байдаг үйлчилгээ юм. Peter Thomas Roth пилингийг гэртээ хийж, адилхан салоны үр дүн авахуйц бүтээгдэхүүн санал болгосон. Найрлагад нь гликол болон салицил хүчил ордог тул арьсыг цэвэрлэж, идэвхитэй бодисуудыг арьсны гүн уруу оруулахад тусална.