Хайх

Ким Кардашьян нүүрний аль ч хэсэгт түрхэх боломжтой гялалзсан пигмент худалдаанд гаргана

Ким Кардашьян нүүрний аль ч хэсэгт түрхэх боломжтой гялалзсан пигмент худалдаанд гаргана

Мөн гялалзсан ширхэгтэй уруул өнгөлөгч

Text: Buro.Mongolia


Зураг:

Саяхан интернэт сүлжээгээр Ким Кардашьяны эзэмшдэг KKW Beauty брэндийн шинэ бүтээгдэхүүнүүдийн албан бус зурагнууд цацагдлаа. Тодруулбал Instagram сүлжээнд 22 сая гаруй дагагчтай гоо сайхны блогер Худа Каттан өөрт нь Кимээс бэлэг болон ирсэн гялалзсан пигмент бүхий нийт арван бүтээгдэхүүний зургийг хувийн хуудастаа нийтэлсэн байна. "Шинэ бүтээгдэхүүнийг надад түрүүлж илгээсэнд Ким Кардашьян ба KKW Beauty брэндэд үнэхээр их талархаж байна. Өнгөнүүд нь ер бусын, гайхамшигтай болжээ! Би бүхэл долоо хоногийн турш эдгээр гялалзсан пигментийг ашиглан төрөл бүрийн будалт хийж байна" хэмээн Худа зурагныхаа доор бичжээ.

Блогерын нийтэлсэн зураг дээрээс таван төрлийн уруул өнгөлөгч ба ижил өнгөний сонголттой таван төрлийн гялалзсан пигментийг  олж харах боломжтой. Сувдан, цагаан, алтлаг, боронзон, зэсэн ба бүүдгэр ягаан өнгөтэй эдгээр бүтээгдэхүүнүүд нь уруул, зовхи, шанаа болон нүүрний бусад хэсгүүдэд хэрэглэж болох, универсал зориулалттай юм.

Шинэ бүтээгдэхүүнүүд хэзээ худалдаанд гарах нь одоогоор тодорхойгүй байна.

 

 

 

цааш үзэх