Хайх

La Mer бүх биед зориулсан универсал тос гаргалаа

La Mer бүх биед зориулсан универсал тос гаргалаа

Хүйтний эсрэг тэмцэл

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Энэхүү шинэчлэгч тос нь намар-өвлийн хүйтэн улиралд арьс, үсийг хуурайшилт болон шингэний дутагдлаас сэргийлнэ

Бид яаж ч бэлдсэн байлаа ч хүйтний улирал маш хурдан бөгөөд гэнэт хүрч ирдэг тул арьс эхний өдрөөс эхлээд л баашилж эхэлдэг. Хэрвээ таны арьс хуурайшиж, барьцалдаж бас гуужиж эхэлсэн бол нэн даруй шинэ тос хайх хэрэгтэй. La Mer-ийн шинэ тосыг дангаар нь эсвэл өөр бүтээгдэхүүнтэй хольж хэрэглэж болно. "Хамгийн гайхамшигтай нь энэхүү тосыг маш олон төрлөөр ашиглаж болох юм. Юуны түрүүнд нүүрний арьснаас эхлээрэй. Хэдхэн дуслыг алгандаа авч бүлээцүүлээд эхлээд анагаах увдистай үнэрийг нь мэдрээрэй. Түүнчлэн тосыг суурь болгон түрхэж, La Mer брэндийн бусад чийгшүүлэгч бүтээгдэхүүнүүдтэй хольж хэрэглэн, нислэг хооронд эсвэл оройн маск хэлбэрээр ашиглаж болно" гэж La Mer-ийн шинэчлэлт ба боловсруулалтыг хариуцсан дэд ерөнхийлөгч Лоретта Миралья ярьлаа.

Энэ бүтээгдэхүүн нь арьсыг чийгшүүлж, шинэчилж, залуужуулдаг бөгөөд илүүдэл тос ялгаруулах үйл явцыг хэвийн болгож, нүх цэвэрлэхэд тусладаг байна.

La Mer бүх биед зориулсан универсал тос гаргалаа (фото 1)

 

цааш үзэх