Хайх

La Mer ба Келли Уэстлер нар хамтарсан цуглуулга бүтээлээ

Цөөн ширхэг

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Удахгүй болох баярт зориулж La Mer брэнд Америкийн чимэглэгч Келли Уэстлэртай хамтарч бэлгийн багц бэлдлээ

Келли Уэстлер бараг бүх төрлийн материалтай ажиллаж чаддаг нэгэн. Дизайнер бүсгүй байгалийн органик зүйлсээр гэрийн засал чимэглэл хийдгээрээ илүү олонд танигдсан бөгөөд мөн үнэт эдлэлийн дизайнер гэдгээрээ алдартай билээ. Келли урт удаан карьерийнхээ турш өөрийн гэсэн өвөрмөц хэв маягтай болж чадсан юм.

Тэгвэл энэ өвөл La Mer анх удаа Уэстлэртэй хамтарч шинэ бүтээгдэхүүн гаргалаа. Genaissance de La Mer ийлдэст зориулж дизайнер самрын модоор хайрцаг бүтээж, түүнийгээ боронзон таглаа болон том тунгалаг чулуугаар чимжээ.

Нөхөн сэргээх үйлчилгээтэй энэхүү шинэ ийлдэс нь арьсыг гүн чийгшүүлж, сэлбэлтийн үйл явцыг хурдасгадаг аж. Бүтээгдэхүүнийг брэндийн албан ёсны вебсайт дээрээс 1 200 доллараар авах боломжтой.

цааш үзэх