Хайх

M.A.C брэнд Зак Позентой хамтарч буйгаа мэдэгдлээ

M.A.C брэнд Зак Позентой хамтарч буйгаа мэдэгдлээ

Анх удаа

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

M.A.C ирэх жилийн хоёрдугаар сарын сүүлээр худалдаанд гарах шинэ цуглуулгын нээлтдээ бэлдэж байна. Интернет сүлжээнд тус брэндийн Зак Позентой хамтарсан анхны зургууд нийтлэгдлээ

M.A.C алдартай дизайнеруудтай хамтарсан цувралаа үргэлжлүүлсээр байна. Филип Трейси, Жамбаттиста Валли, Толедо хос, Прабал Гурунг ба Го Пэй нар аль хэдийнэ өөрсдийн загварчилсан цуглуулгуудыг гаргаад амжсан. Харин энэ удаа M.A.C брэнд Америкийн дизайнер, Brooks Brothers-ын бүтээлч захиралтай хамтран ажиллаж байна. Тэд шинэ цуглуулгын нээлтийг 2016 оны хоёрдугаар сарын сүүлээр төлөвлөсөн байгаа ч тэр болтол M.A.C сурталчилгааны зарим зургуудыг нийтлэж, шүтэн бишрэгчдийнхээ сонирхлыг өдөөсөөр байна.
Бидний мэдэж буйгаар цуглуулга нэлээд өргөн сонголт бүхий өнгөнүүдтэй гарна. Түүнд мөн нүүр будалтын мэргэжлийн багснууд орсон гэнэ. Зак Позен өөрийн шоунууд дээр M.A.C-тай олон жилийн турш хамтарч ажилласан хэдий ч анх удаагаа брэндэд зориулж цуглуулга гаргаж байгаа юм.

цааш үзэх