Хайх

M.A.C-ийн шинэ хамтын ажиллагаа: Make-up Art Cosmetics

M.A.C-ийн шинэ хамтын ажиллагаа: Make-up Art Cosmetics

2017 онд

Text: Buro.Mongolia


Мэргэжлийн косметикийн M.A.C брэндтэй гурван алдартай нүүр хувиргагч хамтарч, хамгийн мэргэжлийн түвшний, хүн бүрийн арьсанд нийцэх, онцгой цуглуулга гаргалаа

Бүтээлч нүүр будалтын хаан Кабуки, олонд танигдсан "оддын" нүүр хувиргагч Жеймс Калиардос, нүүрний будгаар Микеланжело шиг ажиллаж чаддаг Диана Кендал нар дахин давтагдашгүй косметикийн цуглуулга бүтээлээ. Цуглуулгын бүтээгдэхүүн болгон хувь хүний онцлог зан чанарыг илрүүлж, арьсны сул талыг далдалж, давуу талыг улам тодотгох зориулалттай гэнэ.

M.A.C урьд өмнө нь эдгээр мэргэжилтнүүдтэй нэг биш удаа хамтарч, томоохон загварын шоунуудын нүүр будалтыг хариуцан ажиллаж байсан юм. Тэгэхээр ирэх жил нээлтээ хийх шинэ цуглуулга нь энэхүү удаан хугацааны турш үргэлжилсэн хамтын ажиллагааны зүй ёсны үргэлжлэл болж байгаа юм. Уг цуглуулгыг бүтээхэд нүүр хувиргагчдад бүрэн эрх чөлөө олгогдсон тул биднийг маш олон төрлийн өнгөний сонголттой будгууд ба ашиглахад тун эвтэйхэн мэргэжлийн түвшний багснууд хүлээж байгаа бололтой.

Цуглуулга 2017 оны нэгдүгээр сард худалдаанд гарна.

M.A.C-ийн шинэ хамтын ажиллагаа: Make-up Art Cosmetics (фото 1)

M.A.C-ийн шинэ хамтын ажиллагаа: Make-up Art Cosmetics (фото 2)

 

 

цааш үзэх