Хайх

NYX брэнд “Sex Education” цувралд зориулж косметикийн цуглуулга гаргалаа

NYX брэнд “Sex Education” цувралд зориулж косметикийн цуглуулга гаргалаа

Цувралын шүтэн бишрэгчдийн анхааралд

Text: Buro.Mongolia


Netflix-ийн алдарт “Sex Education” цувралыг үзээгүй хүн ховор биз ээ. Тэгвэл NYX Professional Makeup косметикийн брэнд уг цувралд зориулж Nyx's Sex Education гэх маш өнгөлөг, нүд булаам косметикийн цуглуулга гаргажээ.

Тус брэнд өмнө нь ч бас өсвөр насныхны цувралаас санаа аван цуглуулга гаргаж байсан удаатай. Бүр тодруулбал, өнгөрсөн жил Netflix-ийн “Chilling Adventures of Sabrina” цувралаас сэдэвлэсэн NYX Chilling Adventures Of Sabrina Spellbook гэх косметикийн цуглуулга гаргаж олон шүтэн бишрэгчдийг баярлуулаад амжсан билээ. 

Цуглуулгын бүх бүтээгдэхүүнүүдийг цувралын дүрүүдээс санаа аван хийсэн талаар брэндийн төлөөлөгчид хэлсэн юм. “Дүрүүд тус бүртээ өөрийн онцлог чанартай бөгөөд уг чанараараа хүмүүст сайн танигддаг тул бид тэднийг маш анхааралтай ажигласны үр дүнд тус цуглуулгыг гаргасан юм” хэмээн NYX Professional Makeup брэндийн ерөнхийлөгч Янн Жоффредо хуваалцсан юм.

Тус косметикийн цуглуулгыг брэндийн албан ёсны вебсайтаас захиалж авах боломжтой. Мөн “Sex Education” цувралын гуравдугаар улирал энэ сарын 17-ны өдөр гарахаар товлогдож байна. Та битгий хоцроорой. 

NYX брэнд “Sex Education” цувралд зориулж косметикийн цуглуулга гаргалаа (фото 1)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх