Хайх

Шинэ бүтээгдэхүүн: Dior брэндийн Diorskin Forever суурь крем

Шинэ бүтээгдэхүүн: Dior брэндийн Diorskin Forever суурь крем

#EverMorePerfect

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Төгс байдалд хүрнэ гэдэг боломжгүй зүйл. Гэхдээ тэрхүү төгс байдал руу ойртох боломжтой. Dior энэ онолыг өөрийн шинэ бүтээгдэхүүнээр бататгаж шинэ бүтээгдэхүүн, арьс арчилгааны шинэ арга гаргажээ

Франц брэнд шинэ Diorskin Forever бүтээгдэхүүнээ "Төгс арьстай харагдуулах, удаан тогтоцтой бүрхүүл" хэмээн  тодорхойлж байна. Үнэхээр л шинэ бүтээгдэхүүн аль хэдийнэ олны дунд сайн үнэлгээ аваад амжсан бөгөөд оны шилдэг гоо сайхны бүтээгдэхүүн жагсаалтад бичигдэх магадлалтай байна.

Энэхүү шингэн крем нь маш зөөлөн, амархан шингэдэг бүтэцтэй. Дотроо ямар ч тос агуулаагүй тул арьсанд жигд түрхэгдэж, бүх өө сэвийг дарах болно. Түүнчлэн кремийн бүтцэд орсон акрил полимер нь бүтээгдэхүүнийг 16 цагийн тогтоцтой болгож байгаа юм. Dior өөрөө патентыг нь эзэмшдэг Activ-Mat нэртэй тусгай комплекс энэ бүтээгдэхүүнд орсон бөгөөд энэ нь арьсны гялтганах байдлыг дарж, мат эффект үзүүлж, арьсанд байгалийн гялбаа нэмнэ. 

Dior-ийн мэргэжилтнууд төгс арьстай харагдуулах гурван шаттай арчилгаа бий болгожээ. Тэдний зөвлөж буйгаар юуны түрүүнд арьсандаа Diorskin Forever & Ever праймерыг түрхэх хэрэгтэй. Ингэснээр таны арьсны нүхжилт бас өө сэв дарагдаж, арьс тань суурь крем тавигдахад бэлэн болно. Дараагаар нь Diorskin Forever шингэн суурь кремийг тусгай спонжоор түрхэж, торгомсог арьсны эффект оруулна. Хамгийн сүүлд нь Diorskin Forever & Ever Control гэх хөнгөн бүтэцтэй пүдрийг түрхэж, арьсан дээрээ маш нимгэн бүрхүүл үүсгэн, будгаа тогтоох хэрэгтэй.

 

 

цааш үзэх