Үсний онцлогтоо тохирсон зөв бүтээгдэхүүнийг хэрхэн сонгох вэ?
Гэмтэлгүй, эрүүл, бат бөх үс нь бидний гаднах төрх болоод дотоод сэтгэлд шууд нөлөөлж чаддаг чухал ач холбогдолтой зүйл билээ. Гэвч өдөр тутмын амьдралын хэв маяг, үс арчилгааны горим, агаарын бохирдол, байгаль орчны нөлөөлөл гэхчлэн олон хүчин зүйлс үсний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, улмаар үсний өнгө гундах, хэврэгших, хуурайших, хурдан бохирдох зэрэг асуудлууд үүсдэг. Энэ тохиолдолд яг өөрт тохирсон, мэргэжлийн үс арчилгааны бүтээгдэхүүн сонгож хэрэглэх нь хамгийн чухал боловч дэлгүүрийн лангуун дээрх толгой эргэм, олон төрлийн бүтээгдэхүүнээс сонголт хийнэ гэдэг тун амаргүй.
Иймд бид үсний онцлогтоо тохирсон бүтээгдэхүүн сонгоход тань туслах хялбар атлаа үр дүнтэй зөвлөмжүүдийг хүргэхээр бэлтгэлээ. Хэрэв та өөрт тохирсон бүтээгдэхүүнийг хараахан олж амжаагүй байгаа бол анхаарлаа нааш хандуулаарай.
Алхам 1: Үсний онцлогоо зөв тодорхойлох
Үсний хэв шинж, хуйхныхаа бүтцийг зөв тодорхойлох нь бидний хэрэгжүүлэх ёстой хамгийн эхний бөгөөд чухал алхам юм. Хуйхны бүтцийг хэвийн, хуурай, тослог хэмээн гурав ангилдаг. Жишээлбэл, та үсээ долоо хоногт 3-4 удаа угаах шаардлагатай болдог бол хуйхаа тослог гэж тодорхойлж болно. Харин хуйханд тослог мэдрэмж төрөхгүй ч хурдан хагтаж, загатнах мэдрэмж үүсдэг бол таны хуйх хуурай төрөлд багтана. Цаашлаад үсээ долоо хоногт 2-3 удаа угаахад ямар ч асуудалгүй байдаг бол хуйхаа хэвийн хэмээн үзэж болох юм.
Үсний төрлийн хувьд алдарт хөтлөгч, продюсер Опра Уинфригийн үсний стилистээр ажиллаж байсан Андре Уокер 1990 онд үсний төрлийг дотор нь 12 хуваасан үелэх системийг танилцуулж байсан. Үүнд үсийг шулуун, буржгар, долгионтой, хэт буржгар хэмээн дөрвөн дэд төрөлд хуваасан байдаг ба аль ангилалд үсний бүтэц тань багтаж буйг хараарай.
Алхам 2: Үсний онцлог, гэмтэлд тохирсон бүтээгдэхүүн сонгох
Өдөр бүр халуун индүү, сэнс ашиглах, нойтон үстэй унтах, өвлийн улиралд малгай өмсөхгүй байх, үсээ тогтмол будуулах, цайруулах гэхчлэн олон зүйлс үсний эрүүл мэнд, ургалтад нөлөөлж байдаг гэдгийг бид дурдсан. Хэрэв үс тань амархан хугарч, салаалах, хатуурах, хагтах, аль эсвэл хэт их тос ялгаруулж, өнгөө алдан гундаж эхэлсэн бол өөрийн үсэнд нэн шаардлагатай орц найрлага бүхий бүтээгдэхүүнийг хэрэглэж, гэмтсэн үсээ аврах боломжтой юм. Хамгийн чухал нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, судалгаа, шинжилгээнд суурилсан, мэргэжлийн үс арчилгааны бүтээгдэхүүнийг сонгож, үсээ тогтмол бөгөөд зөв арчилж сурах нь зүйтэй билээ.
Тэгвэл Wella Professional брэндийн зүгээс тэрхүү ахисан түвшний цогц арчилгааг өгч чадах, дээд зэрэглэлийн бүтээгдэхүүнийг шууд худалдан авах боломжийг Монгол дахь хэрэглэгчдэд олгож байгаа гэдгийг дуулгахад таатай байна. Тэр дундаа тэдний шинээр танилцуулсан бүтээгдэхүүн болох Ultimate Repair багц нь үс арчилгаанд үүсдэг бүхий л асуудлыг ердөө 90 секундийн дотор мэдэгдэхүйц шийдэж чаддаг гэдгээрээ бидний анхаарлыг татаж чадсан юм.
Бүх төрлийн үсэнд тохиромжтой Ultimate Repair багц
Энэхүү бүтээгдэхүүн нь metal purifier буюу үсийг орчны бохирдол, усны хатуулаг, зэв гэхчлэн бүх төрлийн металлын бохирдлоос хамгаалах технологиор бүтээгдсэн гэдгээрээ онцлог. Найрлага дахь AHA буюу үсний зөөлөн эд рүү нэвтэрч, уургийн гинжин холбоосны гүнд хүрч үйлчлэх чадвартай органик нэгдэл нь үсний бат бөх байдлыг дэмжиж, үсний гэмтлийг дотроос нь эмчилж өгдөг бол Омега-9 буюу амьд биетэй хамгийн төстэй бүтэц бүхий липид нь үсэнд хамгаалалтын давхарга үүсгэн бэхжүүлж, давхар хоргүйжүүлж өгдөг байна. Мөн Ultimate Repair үсний цацлага нь үсний гэмтлийг 90 секундийн дотор мэдэгдэхүйц эмчлэх чадвартай бөгөөд тус цувралын шампунь, ангижруулагч, тэжээлийн масктай хавсран хэрэглэх үед үсний хугарлыг 99%-иар бууруулж, үсийг 12 дахин шулуутгаж өгдөг ач тустай гэнэ. Иймд хэрэглэгч нар заавал салонд очиж үйлчилгээ авах шаардлагагүйгээр ердөө тус багцыг цогцоор нь хэрэглэснээр эрүүл, бат бөх үстэй болох боломжтой юм.
Түүнчлэн Ultimate Repair багц нь будагтай үсэнд хэрэглэж болдог, амьтан дээр туршилт хийдэггүй, веган орц найрлага бүхий байгальд ээлтэй бүтээгдэхүүн гэдгээрээ хэрэглэгчдээс багагүй сайшаал хүртээд байгаа билээ.
Wella Professional брэндийн онцлох бүтээгдэхүүнүүд
Цайруулсан үсэнд тусгайлан зориулагдсан Blonde Recharge бүтээгдэхүүн
Цайруулсан үсний өнгийг сэргээж, гэмтлийг эмчилж, зөөлрүүлэх үйлчилгээтэй тус бүтээгдэхүүн нь TikTok хэрэглэгчдээс тун өндөр үнэлгээ аваад байгаа юм. Blonde Recharge бүтээгдэхүүн нь витамин Е-р баялаг учир давхар үсийг гялалзуулж, тэжээлээр хангаж өгнө. Хэрэглэхдээ үсээ бага зэрэг чийгтэй байхад нь жигд түрхэн, сайтар хөөсрүүлж үсэндээ иллэг хийж өгнө. Дараа нь бүлээн усаар угааж, арилгана.
Нарны хэт ягаан туяанаас хамгаалах Sun Care бүтээгдэхүүн
Бидний арьсны адил үс ч гэсэн нарнаас ялгарах UVA, UVB хэмээх хэт ягаан туяанд хордож, гэмтэж байдаг. Харин Wella Professional брэндийн Sun Care бүтээгдэхүүн нь үсийг нарнаас хамгаалахын зэрэгцээ элс болон далайн давслаг уснаас үүдэлтэй бохирдлыг цэвэрлэж өгдөг гэдгээрээ онцлог. Мөн найрлагадаа витамин B, E агуулсан учир үсний уян хатан чанарыг сайжруулж, үсийг дотроос нь бэхжүүлэн илүү зөөлөн, гялалзсан болгодог давуу талтай.
Үсийг хөвсийлгөж, хэлбэржүүлэх үүрэгтэй Nutricurls цуврал
Үсийг зөөлрүүлэх, хөвсийлгөх, хэлбэржүүлэх гэхчлэн олон төрлийн үүрэгтэй Nutricurls цуврал нь үсний чийгийг 72 цаг хүртэл хугацаанд хадгалж, давхар хэт ягаан туяа болон халуунаас хамгаалдаг. Мөн хэрэглэсний дараа үсэнд тослог мэдрэмж төрүүлэхгүйгээр гоёмсог хэлбэрт оруулж өгдөг онцлогтой.
Wella Professionals Mongolia
Хаяг: Шангри-Ла молл, 2 давхарт
Утас: 7711 7171
Facebook: Wella Professionals
Instagram: wella_mongolia
Вэбсайт: wellbeeshop.mn
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт