Хайх

The House of Wella: Үсний стилистүүдэд зориулсан арга хэмжээг дотроос нь харцгаая

The House of Wella: Үсний стилистүүдэд зориулсан арга хэмжээг дотроос нь харцгаая

Text: Б.Энххүслэн


Хүмүүсийн гаднах төрх болоод дотоод сэтгэлд нь нөлөөж чаддаг чухал ач холбогдолтой мэргэжлүүдийн нэг бол яахын аргагүй үсний стилист билээ. Тэд үйлчлүүлэгчийнхээ дотроо төсөөлсөн дүр төрхийг бий болгож чадвал тухайн хүнд харааны таашаал өгөөд зогсохгүй сэтгэл санааг нь өргөж, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлж, мөн эрч хүчээр цэнэглэх боломжтой. Толины тусгалаар дамжуулан харилцах тэрхэн хугацаанд үсчин, үйлчлүүлэгч хоёрын дунд аминчхан яриа өрнөж, найздаа сэтгэлээ уудалсан мэт тайвшрал мэдрэх нь ч бий. Тиймээс агуулгын хувьд улам өргөжиж, үнэ цэн нь өдрөөс өдөрт нэмэгдэж буй энэхүү салбарыг хөгжүүлэх ажлууд хэрэгжсээр байгаа ба уг зорилтыг гүйцэтгэгчдийн нэг бол Wella Professionals брэндийг Монголд албан ёсоор оруулж ирдэг Wellbee компани билээ. Тэд монголын үсний стилистүүдийг улам чадавхжуулж, олон улстай хөл нийлүүлэн алхахад нь дэмжлэг үзүүлсээр ирсэн. Сүүлийн жишээнээс дурдахад Wellbee компани нь монгол стилистүүдэд зориулан Улаанбаатар хотын төв цэгт нэгэн сонирхолтой арга хэмжээг зохион байгуулсан билээ. Япон улсаас зорьж ирсэн мэргэжилтнүүд өөрсдийн ноу-хаугаа дэлгэсэн, мөн хөгжим, коктейль, шоу үзүүлбэрүүд хосолсон тус арга хэмжээгээр бид ч мөн зочилсон юм.

The House of Wella: Үсний стилистүүдэд зориулсан арга хэмжээг дотроос нь харцгаая (фото 1)

Арга хэмжээ зохион байгуулагдсан газрын үүдээр ормогц зочдын зургийг камерын дуранд үлдээхэд зориулагдсан час улаан орчин угтана. Тухайн газар дэвссэн хивсийг, мөн This is the House of Wella хэмээн гарчигласан ханын баннерыг цөм улаан өнгөөр шийдсэн нь Wella Professionals-ын логогоор зогсохгүй зочдын урьдаас тогтоосон дресс-кодын дагуу бүрдүүлсэн улаан өнгийн төрхтэй уялдах ажээ. Угталтын хэсгийг галтай цогтой улаан өнгөөр шийдсэн нь мартагдашгүй анхны сэтгэгдлийг үлдээснээс гадна эрч хүчтэйгээр арга хэмжээндээ оролцох сэдлийг төрүүлж байлаа. Ийнхүү зочид зургаа авхуулж дууссаны дараа бүртгэлийн хэсэгт очин Wella Professionals хэмээн энгэрийн тэмдгийг зүүж үндсэн танхим руу орцгооход бэлэн боллоо. Ингэхдээ үүдний хэсгээс танхим хүртэл коридороор холбогдсон байсан ба зохион байгуулагчдын зүгээс тэрхүү орчныг ч хоосон орхисонгүй. Тодруулбал хоёр талын ханыг Led дэлгэцээр бүрхэж Wella Professionals брэндийн бүтээлч зураг авалт, видео контентуудыг үүгээр дүрслэн гаргасан нь яг л дижитал туннел мэт сэтгэгдлийг төрүүлсэн билээ.

The House of Wella: Үсний стилистүүдэд зориулсан арга хэмжээг дотроос нь харцгаая (фото 2)
The House of Wella: Үсний стилистүүдэд зориулсан арга хэмжээг дотроос нь харцгаая (фото 3)
The House of Wella: Үсний стилистүүдэд зориулсан арга хэмжээг дотроос нь харцгаая (фото 4)

Ийнхүү “туннелээр” дамжин үндсэн танхим руу ормогц бартендерын хэсэгт зочдыг цагаан дарсаар дайлж байв. Энэ бол хуран цугларсан хүмүүс дарсаа шимэнгээ үндсэн хөтөлбөр албан ёсоор эхлэхээс өмнө орчинтойгоо ойроос танилцах боломжтой үе юм. Тэрхүү цэлгэр том заалыг алсаас ажвал тэн хагасыг нь Т хэлбэрийн тайз эзэлсэн харагдана. Цаашлаад тайзны эсрэг талд хүрч очвол пирамид хэлбэрээр суурилуулсан таван ширхэг тусгай хана босгосон байх бөгөөд тэдгээр дээр хэвлэгдсэн үсгүүд нь эгц урдаасаа The House of Wella гэх бичиглэлийг үүсгэж байлаа. Паззл мэт эвлэх эдгээр ханын цаана тэгвэл Wella Professionals брэндийн түүх, Wellbee компанийн тогтвортой хөгжлийн төлөөх үйл ажиллагаа, дэлхийд тэргүүлдэг KP me+, Illumina Color Japan гэхчлэн салоны будгийн танилцуулга болон тун удахгүй Монголд орж ирэх премиум зэрэглэлийн Ultimate Repair line-ы талаарх мэдээллийг багтаажээ. Зочид тэрхүү хэсгээр өртөөчлөн явж танилцангаа мэдээллийн ажилтнаас хүссэн зүйлээ асууж тодруулахад нээлттэй байсан юм.

The House of Wella: Үсний стилистүүдэд зориулсан арга хэмжээг дотроос нь харцгаая (фото 5)

Ийнхүү “туннелээр” дамжин үндсэн танхим руу ормогц бартендерын хэсэгт зочдыг цагаан дарсаар дайлж байв. Энэ бол хуран цугларсан хүмүүс дарсаа шимэнгээ үндсэн хөтөлбөр албан ёсоор эхлэхээс өмнө орчинтойгоо ойроос танилцах боломжтой үе юм. Тэрхүү цэлгэр том заалыг алсаас ажвал тэн хагасыг нь Т хэлбэрийн тайз эзэлсэн харагдах ба үүнийг тойруулан гурван эгнээ сандал байршуулжээ. Энэхүү дүр зураг нь загварын шоуны сетийг санагдуулах бөгөөд арга хэмжээнд оролцож буй моделиуд стилистүүдийн өөрсдөд нь хийсэн үсний засалтыг үзэгчдэд харуулан тайзнаа алхах учраас ийнхүү зассан байна. Цаашлаад тайзны эсрэг талд хүрч очвол пирамид хэлбэрээр суурилуулсан таван ширхэг тусгай хана босгосон байх бөгөөд тэдгээр дээр хэвлэгдсэн үсгүүд нь эгц урдаасаа The House of Wella гэх бичиглэлийг үүсгэж байлаа. Паззл мэт эвлэх эдгээр ханын цаана тэгвэл Wella Professionals брэндийн түүх, тогтвортой хөгжлийн төлөөх үйл ажиллагаа, үс арчилгааны бүтээгдэхүүн болон үсний гэмтлийн эсрэг шинэ бүтээгдэхүүн болох спрей-ийн талаарх мэдээллийг багтаажээ. Зочид тэрхүү хэсгээр өртөөчлөн явж танилцангаа мэдээллийн ажилтнаас хүссэн зүйлээ асууж тодруулахад нээлттэй байсан юм.

The House of Wella: Үсний стилистүүдэд зориулсан арга хэмжээг дотроос нь харцгаая (фото 6)
The House of Wella: Үсний стилистүүдэд зориулсан арга хэмжээг дотроос нь харцгаая (фото 7)
The House of Wella: Үсний стилистүүдэд зориулсан арга хэмжээг дотроос нь харцгаая (фото 8)

Арга хэмжээний харилцаа холбоо тогтооход чиглэсэн “бие халаалтын” хэсэг ийнхүү өндөрлөж гэрэл унтрахтай зэрэгцэн зочид суудлаа эзэллээ. Тэр үеэр хөтлөгч тайзнаа гарч ирэн Mongolia Entertainment-ын бүжигчдийн үзүүлбэрээр арга хэмжээг нээж байгааг бидэнд сонордуулсан юм. Түргэн хэмнэлт эрч хүчтэй бүжгийн үзүүлбэрийн араас Wella Professionals-ын Ази бүсийн мэргэжлийн япон үсчид гарч ирсэн юм. Такаюки Камия, Иошуа Ока, Кейсукэ Кондо гэх гурван үсний стилист нь Тайландад Rapi Rabi нэртэй үсний салоныг эрхлэн ажиллуулдаг. Rapi Rabi бол улсынхаа анхны япон хэв маягтай салон бөгөөд тайралт болон өнгө гаргалтаараа тухайн зах зээлдээ цойлдог билээ. Тэд салбартаа хуримтлуулсан 20 орчим жилийн туршлагатай ба 500 гаруй сурагчдынхаа хүндэтгэлийг хүлээсэн багш нар юм. Тэгвэл энэ удаагийн арга хэмжээнд япон стилистүүдийн зүгээс гурван моделийн үсэнд нарийн мэдрэмж шаардсан тайралт болон өнгө хувиргалтын техникийг хэрэгжүүлж зочдод толилуулсан билээ. Ингэхдээ үсний засалтууд ази хүний нүүрний хэлбэрт тохирсон хэлбэртэй, арьсанд нь нийцсэн өнгөтэй, зарим өө сэвийг дарах ач холбогдолтой, мөн япон өнгө аяс шингэсэн ажээ. Illumina Color Japan будаг нь Ази хүмүүсийн үсний онцлогт тохируулан Япон улсад тусгайлан гаргаж авсан гэдгээрээ онцлог. Тиймээс үс будахад хүссэн шиг өнгө гарахгүй байх, натурал бус харагдах зэрэг монголчууд бидний өмнө түгээмэл тохиодог асуудал Illumina Color Japan будгийн ачаар шийдэгдсэн юм.

The House of Wella: Үсний стилистүүдэд зориулсан арга хэмжээг дотроос нь харцгаая (фото 9)
The House of Wella: Үсний стилистүүдэд зориулсан арга хэмжээг дотроос нь харцгаая (фото 10)
The House of Wella: Үсний стилистүүдэд зориулсан арга хэмжээг дотроос нь харцгаая (фото 11)
The House of Wella: Үсний стилистүүдэд зориулсан арга хэмжээг дотроос нь харцгаая (фото 12)
The House of Wella: Үсний стилистүүдэд зориулсан арга хэмжээг дотроос нь харцгаая (фото 13)
The House of Wella: Үсний стилистүүдэд зориулсан арга хэмжээг дотроос нь харцгаая (фото 14)
The House of Wella: Үсний стилистүүдэд зориулсан арга хэмжээг дотроос нь харцгаая (фото 15)
The House of Wella: Үсний стилистүүдэд зориулсан арга хэмжээг дотроос нь харцгаая (фото 16)

Улмаар дуучин Magnet Brain өөрийн уран бүтээлээсээ толилуулж уур амьсгалыг сэргээсний дараа хөтөлбөр арга хэмжээний оргил хэсэг гэгдэж буй моделийн үсэнд шууд тайралт хийх хэсэг рүү шилжлээ. Шууд хийгдэх тайралтыг гурван модель дээр гүйцэтгэсэн бөгөөд тухайн хүний нүүрний онцлогт тохируулан засалтынхаа стилийг сонгожээ. Мөн тэд хийж байгаа засалтаараа дамжуулан хэрхэн үйлчлүүлэгчдэдээ гүн сэтгэгдэл үлдээх талаар чимхлүүр зөвлөгөөг хүртэл монгол стилистүүдэд өгсөн юм.

Ийнхүү зохион байгуулагчдын зүгээс зочдод кейтэринг болон уух зүйлсээр үйлчилж мэргэжлийн стилистүүдийн яриа өрнүүлэх чөлөөт хэсгээр арга хэмжээ өндөрлөх тийш хандсан билээ. Дэлхийн стандарт болон чиг хандлагад нийцсэн чанартай бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нэвтрүүлээд зогсохгүй салбарын мэргэжилтнүүд, үнэнч түншүүдийнхээ мэдлэгт хувь нэмэр оруулан гараас гарт хүрч ажиллахыг зорьдог Wellbee компанийн хэрэгжүүлэх төслүүд энд хүрээд дуусаагүй ба цаашид олон сонирхолтой ажлуудыг төлөвлөсөн болохоо тэдний хамт олон онцолсон билээ. 

The House of Wella: Үсний стилистүүдэд зориулсан арга хэмжээг дотроос нь харцгаая (фото 17)

Wella Professionals Mongolia

Хаяг: Шангри-Ла Молл, 2 давхарт

Утас: 7711 7171

Facebook: Wella Professionals

Instagram: wella_mongolia

Вэбсайт: wellbeeshop.mn

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх