Хайх

Эрүүл, гялалзсан, бат бөх үстэй болох хоёр алхам

Эрүүл, гялалзсан, бат бөх үстэй болох хоёр алхам

Text: Г.Тэмүүлэн


Зөөлөн эсвэл ширүүн бүтэцтэй, өргөн эсвэл нарийн ширхэгтэй гээд аливаа үс эрүүл байхдаа л хамгийн үзэсгэлэнтэй. Гэвч удаан хугацааны туршид нарны туяанд зогсох, сэнс, индүүгээр хатааж янзлах, хими хийлгэх, буруу арчилгаа гэхчлэн олон шалтгааны улмаас үс гэмтэн гундаж, эрүүл гялалзсан байдлаа алддаг. Мэдээж бид хүссэн үедээ салон зорин салаалсан үсээ хайчлаад хаячхаж болох ч эцсийн аргаа ашиглахаасаа өмнө “хямарсан” үсээ аврах өөр арга замыг туршиж үзэх нь зүйтэй. Энэ тохиолдолд System Professional брэндийн бүтээсэн үсний “гол материал” гэгддэг кератиныг бэхжүүлэх орц найрлагатай бүтээгдэхүүнийг хэрэглэж, өдөр тутмын энгийн арчилгаагаар эргээд үснийхээ уян хатан, бат бэх байдлыг эргүүлэн авч, гэмтсэн үсээ аврах боломжтой юм.

1974 онд сонирхол нэгт Wella-гийн хэсэг эрдэмтэд үс арчилгааны ертөнцөд хувьсгал хийхээр сэтгэл шулуудаж, асар олон судалгаа шинжилгээ хийсний үр дүнд үсний онцлогоос үл хамааран уян хатан чанар, эрүүл байдал нь үсэнд агуулагддаг липид хэмээх бодисоос шалтгаалдаг болохыг олж тогтоожээ. Ингэж л System Professional хэмээх хүн бүрийн үсний онцлогт тусгайлан зориулагдсан, шинжлэх ухаан дээр үндэслэн бүтээгдсэн үс арчилгааны брэндийн түүхийн эхлэл бичигдсэн байдаг. Тэдний замналыг 49 жилээр урагшлуулан харвал өнөөдөр System Professional дэлхийн шилдэг стилистүүдийн ажлын талбар дээр өдөр тутамдаа ашигладаг "нууц зэвсэг" нь болж, сая, сая хэрэглэгчдийн таалалд нийцсэн тансаг зэрэглэлийн асар амжилттай брэнд болон хувирчээ.


Үс арчилгаанд липид яагаад чухал вэ?


System Professional брэндийн мэргэжилтнүүд түрхэн зуур асуудлыг аргацаагаад өнгөрөх бус шинжлэх ухаан дээр тулгуурлан үсийг дотроос нь сэргээж, бүрэн эрүүлжүүлэх арга замыг олоход төвлөрөн ажилласаар ирсэн юм. Улмаар тэд липидийн тусламжтай кератин буюу үсний гол уургийг дотроос нь бэхжүүлдэг LipidCode Complex гэх тусгай технологийг боловсруулж, патентлан авчээ. Уг технологи нь байгалийн липидтэй яг ижил хоёр төрлийн липид агуулдаг бөгөөд үсийг дотроос нь бэхжүүлэн илүү зөөлөн, гялалзсан мөн 10 дахин бат бөх болгодгоороо онцлогтой.

Эрүүл, гялалзсан, бат бөх үстэй болох хоёр алхам (фото 1)

“Төгс Арчилгаа Duo” багц


System Professional брэндийн зүгээс ямар ч төрлийн үсэнд хэрэглэхэд тохиромжтой, үсний угаас үзүүр хүртэл бүх шим тэжээлийг өгч, чийгшлийг нэмэгдүүлж, сэргээх хоёр төрлийн бүтээгдэхүүнээс бүрдсэн “Төгс арчилгаа Duo” багцыг санал болгож байна. Энэхүү багц нь заавал салонд очиж үйлчилгээ авах шаардлагагүйгээр ердөө хоёрхон нэмэлт бүтээгдэхүүн ашиглан үсийг өдөр тутамд бүрэн төгс арчилж, гялалзсан, бат бөх болгож чадах тул цаг заваа хэмнэх хүсэлтэй хүмүүст нэн тохиромжтой юм. Мөн хуйхны чийгийг сайжруулж, тэнцвэрийг нь хадгалснаар үсний эрүүл байдал, гоо үзэсгэлэнг ерөнхийд нь мэдэгдэхүйц сэргээж өгнө. 

Эрүүл, гялалзсан, бат бөх үстэй болох хоёр алхам (фото 2)

LuxeOil

Эрүүл, гялалзсан, бат бөх үстэй болох хоёр алхам (фото 3)

Арган, жожоба болон бүйлсний тос агуулсан эликсир нь кератиныг хамгаалж, үсийг дотроос нь төлжүүлэн эрүүл, гялалзсан болгоно. Мөн сэнс, индүү, нарны туяа зэрэг гаднын хорт нөлөөнөөс хамгаалахаас гадна асар хөнгөн бүтэцтэй учир маш нарийн ширхэгтэй, хамгийн шингэн үсэнд ч тохиромжтой.

Хэрэглэх заавар: Нойтон үсэн дээр 4-5 цацалтаар түрхэн араас нь сэнсээр хатааж болно. Эсвэл өдөр тутмын арчилгааны бүх үе шатлалынхаа дараа алган дээрээ 4-5 цацалт аван хуурай үснийхээ үзүүрт түрхэнэ.

Alpha Energy

Эрүүл, гялалзсан, бат бөх үстэй болох хоёр алхам (фото 4)

Ниацинамид, кофеин, байгалийн гаралтай липид, B аминдэм зэрэг идэвхт бодис агуулсан хуйх болон үсний бүтцийн эрүүл байдлыг дэмжих зориулалттай сэргээгч. Хуйхны чийгийн тэнцвэрийг сайжруулж цаашлаад үсний бүтцэд үүссэн гэмтлийг дотроос нь эмчилнэ. Түүнчлэн үсний уг руу шим тэжээл өгч, үсний “hydrolipidic” хамгаалалтын бүрхүүлийг бэхжүүлнэ. Ингэснээр үс илүү өтгөн харагдаж, уян хатан, торгомсог болно. Хөнгөн бүтэцтэй тул үсний ширхгийг барьцалдуулж, бөөгнөрүүлэхгүй гэдгээрээ давуу талтай.

Хэрэглэх заавар: Үсээ 3-4 хэсэгт хувааж, хэсэг бүрд 3-4 цацалтыг угаас үзүүр хүртэл жигд түрхэнэ. Хэрэглэсний дараа усаар зайлах шаардлагагүй.

“Төгс Арчилгаа Duo” багцыг эндээс худалдан аваарай.

Эрүүл, гялалзсан, бат бөх үстэй болох хоёр алхам (фото 5)
Эрүүл, гялалзсан, бат бөх үстэй болох хоёр алхам (фото 6)
Эрүүл, гялалзсан, бат бөх үстэй болох хоёр алхам (фото 7)

System Professional Mongolia

Салбар 1 - Шангри Ла Молл, 2 давхар, Beauty Avenue

Салбар 2 - Central Tower, 2 давхар Nioxin Hair Wellness

Салбар 3 : ХУД, 1-р хороо, Зайсан гудамж, Оргил Шилтгээн худалдааны төвийн баруун урд, Co Space оффисын 1 давхарт “Wella” дэлгүүр

Instagram: @system_professional_mn

Facebook: System Professional Mongolia

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх