Хайх

Та «арьсны сэхээтэн» мөн үү?

Та «арьсны сэхээтэн» мөн үү?

Шинэ үеийн худалдан авагчдыг тодорхойлох шинэ нэр томьёо

Text: Buro.Mongolia


Зураг:

АНУ-ын Vogue сэтгүүл «арьсны сэхээтэн» буюу skintellectual хэмээн нэрлэгдэх болсон шинэ үеийн гоо сайхны хэрэглэгчдийн тухай нэгэн нийтлэл гаргалаа. Орчин үед худалдан авагчид бүтээгдэхүүний найрлага ба тусгай орцнуудын талаар өндөр мэдлэгтэй болсон тул ийнхүү нэрлэгдэх болжээ. Сэтгүүлийн үзэж буйгаар хэдхэн жилийн өмнө гоо сайхны салбарт "ид шидийн бэлдмэл", "төгс төгөлдөр", "шидэт бүтээгдэхүүн" гэх зэрэг үгс хэрэглэгчдийг хуурах чадвартай байсан бол өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгджээ. Худалдан авагчид одоо ретинол ба гиалуроны хүчлийг ямар хэлбэрээр нь сонговол тэдэнд илүү ашигтай болохыг мөн АНА хүчил гэж юу болохыг өөрсдөө, хэн нэгний туслалцаагүйгээр ойлгодог болсон.

"Манай вебсайт дээр бүтээгдэхүүн бүрийн найрлага, орцнуудын бүрэн жагсаалт тавигдсан байдаг. Өнөөдөр хүмүүс өмнөх шигээ гэнэн байхаа больж, худалдан авч буй бүтээгдэхүүн бүрийнхээ шошгыг сайтар судалдаг болсон. Энэ чиг хандлага мөн хоолны салбарт ч бас үзэгдэж байгаа" хэмээн Cult Beauty онлайн сэтгүүлийн үүсгэн байгуулагч Алексия Инге ярьжээ.

Гоо сайхны брэндүүдийн үзэж буйгаар «арьсны сэхээтэн»-нүүд бүтээгдэхүүний найрлагыг шинжлэх ухааны өнцгөөс судалдаг байна. Тэднийг анхаарал татам савлагаагаар хуурах  үе аль хэдийнээ өнгөрчээ. Тэд аливаа тос тодорхой хугацааны дараа исэлдэх магадлалтай байдгийг мэдээд зогсолгүй бүр ВНА ба АНА хүчлүүд хоорондоо юугаараа ялгардгийг хэлэх чадвартай юм.

Харин та «арьсны сэхээтэн» мөн үү?

цааш үзэх