Хайх

Өтгөн үст өхөөрдөм Чанко Pantene брэндийн нүүр царай боллоо

Өтгөн үст өхөөрдөм Чанко Pantene брэндийн нүүр царай боллоо

Бяцхан Чанко одоо дөнгөж нэг ойтой билээ

Text: Buro.Mongolia


Өнгөрсөн жил олон нийтийн сүлжээний хэрэглэгчдийг өөрийн өтгөн, хөвсгөр, намирсан үсээрээ байлдан дагуулаад байсан бяцхан Чанко охин Pantene брэндийн албан ёсны нүүр царайгаар сонгогджээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард дөнгөж нэг ой хүрсэн Чанко яг одоо Instagram сүлжээнд 328,000 дагагчтай бөгөөд ийнхүү анхны томоохон гэрээгээ хийлээ.

Pantene-ий шинэ сурталчилгаанд Чанко Японы алдарт телевизийн нэвтрүүлэгч Сато Кондогийн хамтаар тоглосон байна. "Бидний бодлоор Чанкогийн үзэсгэлэнтэй үс хүмүүст эерэг энерги бэлэглэн, урагш алхахад нь тусалдаг өвөрмөц хүчтэй юм" хэмээн P&G компанийн брэнд хариуцсан туслах захирал Ошиаки Окура сэтгэгдлээ хуваалцжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх