Хайх

Жанна Дамас гоо сайхны бүтээгдэхүүн худалдаанд гаргана

Жанна Дамас гоо сайхны бүтээгдэхүүн худалдаанд гаргана

Rouje брэндийн нэр дор

Text: Buro.Mongolia


Парисын "It Girl", загварын салбарын нөлөө бүхий бүсгүйчүүдийн нэг Жанна Дамас хоёр жилийн өмнө Rouje нэртэй хувцас загварын брэнд үүсгэн байгуулсан билээ. Тэгвэл тэрээр саяхан Rouje брэндийн нэр дор гоо сайхны бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөж буйгаа Instagram хуудсаараа дамжуулан зарлажээ. Rouje брэндийн анхны бүтээгдэхүүнүүдэд цайвар ягаан, ягаан, улаан, хүрэн улаан гэсэн дөрвөн төрлийн өнгөнөөс бүрдэх уруулын будгийн цуглуулга, зовхины тень багтсан байна. Энэхүү цуглуулга нь арваннэгдүгээр сарын 30-наас эхлэн худалдаалагдахаар болжээ.

Дашрамд дурдахад Жанна Дамасын үүсгэн байгуулсан Rouje хувцас загварын брэнд нь цагаан футболка, сонгодог загварын хүрэм, "wrap" загварын цамц болон даашинз, сийрсэн цүнх гэх мэт Парис бүсгүйчүүдийн өмсөх дуртай загваруудыг санал болгодог билээ.

 

 

 

цааш үзэх