Хайх

Бьюти-шоппинг: Шилдэг торгон дэрний уутнууд

Бьюти-шоппинг: Шилдэг торгон дэрний уутнууд

Гоо сайханд ээлтэй бүтээгдэхүүн

Text: Buro.Mongolia


Өнгөрсөн жил гоо сайхны салбарт тренд болоод байсан торгон дэрний уут өнөөдөр бидний өдөр тутамдаа хэрэглэдэг чухал зүйл болон хувирчээ. Торгон материалтай дэрний уут нь даавуун ууттай харьцуулбал арьсанд бага хэмжээний үрэлт үүсгэж, таатай мэдрэмж төрүүлж, үрчлээ үүсэхээс сэргийлдэг давуу талтай. Мөн даавуу нь шөнийн тос, маск зэрэг арьс арчилгааны бүтээгдэхүүнийг өөртөө илүү хурдан шингээж авдаг бол торго нь, тэр дундаа ялам модны торгоор хийгдсэн дэрний уут нь шингээх чанар бага байдаг байна.

Түүнчлэн сүүлийн үед үсчид үйлчлүүлэгчиддээ торгон дэрний уут хэрэглэхийг санал болгох болсон тухай Vogue сэтгүүл онцолсон. Тодруулбал үсний кератин, үсний тэжээлийн үйлчилгээ хийлгэсэн нөхцөлд торгон дэрний уут хэрэглэх нь илүү зохимжтой ба ингэснээр үс торгомсог байдлаа удаан хадгалж, ширэлдэх, соронздох зэрэг асуудлаас сэргийлж чаддаг байна.

Гэхдээ хамгийн чухал нь дэрний уутаа долоо хоног тутамд сольж байх хэрэгтэй ба зааврын дагуу угааж хэрэглэж байхыг мэргэжилтнүүд зөвлөсөн юм. Тэгвэл хамгийн сайн чанарын торгон дэрний уутыг хаанаас авч болох вэ?

цааш үзэх