Шинэ бүтээгдэхүүн: Зуны улиралд арьс арчлах суурь крем, нарнаас хамгаалах пудр
Долоо хоногийн
Giorgio Armani-гийн серум хэлбэрийн суурь крем, нарнаас хамгаалах праймер, нүүр будалтын багсны цуглуулга
Giorgio Armani брэндийн гоо сайхны шугамд серум хэлбэрийн суурь крем, нарнаас хамгаалах праймер ба нүүр будалтын мэргэжлийн багсны цуглуулга гэх гурван төрлийн шинэ бүтээгдэхүүн нэмэгдлээ. Хоёр үе шат бүхий үйлчилгээтэй Maestro Glow серум хэлбэрийн крем нь арьсыг арчилж, өө сэвийг нь дарах хоёр талын үйлчилгээтэй юм. Бүтээгдэхүүний найрлагад орсон чангаанз, хосгүй цэцэг ба будааны тос нь арьсанд тэжээл өгч, хамгаалж, гэрэлтүүлж өгдөг байна. Харин жижиг хэсгүүд ба дүүргэгчээс бүрдсэн пигментжүүлсэн найрлага нь себум үйлдвэрлэлтийг хянаж, тогтоц сайтай бүрхүүл үүсгэдэг гэнэ. Нэг үгээр бол энэ бүтээгдэхүүн нь хаврын хамгийн дэвшилтэт бүтэцтэй суурь кремээр тодроод байна. Бас нэгэн шинэ бүтээгдэхүүн болох Maestro UV нарнаас хамгаалах праймерийг суурь крем доор түрхэж, эсвэл дангаар нь ашиглах боломжтой. Аль ч тохиолдолд энэ нь арьсанд маш нимгэн бүрхүүл үүсгэж, нарны хорт туяанаас хамгаалах болно. Giorgio Armani брэндийн зуны цуглуулгад багтсан сүүлийн бүтээгдэхүүн бол Maestro Brushes нүүр будалтын мэргэжлийн багснууд юм. Эдгээр багсыг брэндийн тэргүүн нүүр хувиргагч Линда Кантелло ба Японы шилдэг мэргэжилтнүүд хамтран бүтээсэн байна.
Борлосон арьсны эффектийг тодотгодог тос La Mer
La Mer брэнд саяхан борлосон арьсны эффектийг нэмдэг тос ба боронзон туяатай пудр гэх хоёр төрлийн шинэ бүтээгдэхүүн танилцууллаа. The After Sun Enhancer тосны найрлагад орсон брэндийн тусгай жороор бүтсэн Miracle Broth бэлдмэл ба лайм цайны ханд нь наранд шарагдсан арьсыг тайвшруулж, нарны хорт туяаны үр нөлөөг багасгаж, борлосон эффектийн тогтоцыг удаашруулдаг байна. Наранд хэт удаан нарлах нь арьсанд маш муу тул энэ тосыг түрхэж арьсандаа давхар хамгаалалт үүсгээрэй.
Зуны цуглуулга Summer Afternoon, Jo Malone
Jo Malone брэнд гэрийн ба биеийн үнэртний шугамаа шинэчлэхээр шийдэж, английн дизайнер Марту Армитажийг урин авчирсан байна. Хамтын ажиллагааны үр дүнд урлагийн бүтээл шиг савалгаатай, өхөөрдөм цуглуулга бий болжээ. Брэндийн мэргэжилтнүүд энэ удаад "Англи тосгон дахь зуны амралт" сэдвээс урам авч ажиллан, шүүгээнд зориулагдсан үнэртэй цаас, улаан лоолийн навчны үнэртэй лаа, ванны тос ба гарын савангийн цуврал гаргасан байна. Энэ бүх бүтээгдэхүүн бидэнд зайлшгүй хэрэгтэй мэт санагдахгүй байна гэж үү?
Нарнаас хамгаалах эрдсийн пудр, Mineral Powder Makeup for Face SPF 30, Clinique
Almost Powder эрдсийн пудр нь Clinique брэндийн бестселлерүүдийн нэг юм. Хэрэглэгчид энэ бүтээгдэхүүний өө сэв дарах чадамж, хөнгөн бүтэц, ба нарнаас хамгаалах үйлчилгээнд нь их дуртай байдаг. Mineral Powder Makeup шинэчлэгдсэн хувилбарын нарнаас хамгаалах хүчин чадал нь SPF 15 ба SPF 30 хүртэл нэмэгдэж, зуны улирлын нарны хурц туяанаас арьсыг бүрэн хамгаалах чадвартай болсон байгаа. Брэндийн бусад пудрын адил Mineral Powder Makeup нь арьсан дээр исэлддэггүй бөгөөд өнгөө бүхэл өдрийн турш барих чадвартай.
Үс бэхжүүлэгч Fulldensity, Matrix
Matrix маркийн Fulldensity эмэгтэй цувралын найрлагад стемоксидин, биотин, цинкийн PCA молекул, ба Gluco-Omega иж бүрдэл орсноор үсний унтаж буй сүвийг сэргээж, шинэ үс ургахад хүргэдэг байна. Үс бэхжүүлэгч цувралд шампунь, ангижруулагч, бэхжүүлэгч цацлага ба хуурай шампунь багтжээ.