Хайх

Каннын кино наадмын түүхэн дэхь шилдэг гоо сайхны төрхүүд

Каннын кино наадмын түүхэн дэхь шилдэг гоо сайхны төрхүүд

Бүх цаг үеийн шилдгийн шилдгүүд

Text: Buro.Mongolia


Брижит Бардо

Каннын кино наадмын түүхэн дэхь шилдэг гоо сайхны төрхүүд (фото 1)

Францын жүжигчин бүсгүй 1956 онд хоёр дах удаагаа Каннын кино наадамд оролцож буй нь. Энэ үед Брижит дөнгөж алдарт хүрч байсан бөгөөд Каннд оролцохдоо бүрдүүлсэн энэхүү төрх нь түүний нэрийн хуудас болсон гэж тооцогддог. Бага зэрэг хайхрамжгүй, хөвсгөр үс засалт болон хар өнгийн хүнд контурыг Брижит олон арван жилийн турш өөрийн сонгодог төрх болгосон билээ.

Софи Лорен

Каннын кино наадмын түүхэн дэхь шилдэг гоо сайхны төрхүүд (фото 2)

1955 он гэхэд Италийн жүжигчин бүсгүй аль хэдийнэ дэлхий дахинаа танигдсан, супер од болсон байсан. Ийм ч учраас тэрээр 1955 онд Каннын наадамд оролцох үед хүн бүхний анхаарал түүн дээр байж, жүжигчний анхаарал татам даашинз түүхэнд бичигдсэн байдаг. Харин нүүр будалтын хувьд Лорен уруулаа хүрээлэн, тод өнгөөр будсан байлаа.

Диана гүнж

Каннын кино наадмын түүхэн дэхь шилдэг гоо сайхны төрхүүд (фото 3)

1987 онд тус наадмын улаан хивсэн дээр Диана гүнж өөрийн алдарт дээш самнасан үс засалт, цэнхэр харандаагаар хүрээлсэн нүдний будалт, бага зэрэг гялалзсан эффекттэй цайвар ягаан өнгийн уруулын будаг болон ягаан хацар өнгөлөгчөөр төрхөө бүрдүүлэн хүрэлцэн ирсэн билээ.

Наталья Водянова

Каннын кино наадмын түүхэн дэхь шилдэг гоо сайхны төрхүүд (фото 4)

2004 онд загвар өмсөгч бүсгүй Каннын кино наадам дээр маш өвөрмөц дүр төрхтэйгөөр оролцсон. Тодруулбал тэрээр 1970 ба 1980-аад оны диско уур амьсгалтай ногоон даашинз сонгож, үүний дагуу буржгар үс засалт хийн нүдээ ногоон өнгөөр будсан байлаа.

Натали Портман

Каннын кино наадмын түүхэн дэхь шилдэг гоо сайхны төрхүүд (фото 5)

Натали Портманы 2005 оны энэхүү төрх тухайн үед жинхэнэ дуулиан болж, хүн бүхний анхаарлын төвд байсан. Жүжигчний бор хүрэн өнгийн хөнгөн смоки будалт, хуссан үс, гялалзсан уруул өнгөлөгч нь одоо ч зоригтойд тооцогддог, бүх цаг үеийн шилдэг төрхүүдийн нэг юм.

Анжелина Жоли

Каннын кино наадмын түүхэн дэхь шилдэг гоо сайхны төрхүүд (фото 6)

2007 оны Жолигийн үс засалт бидний хамгийн хайртай засалтуудын нэг гарцаагүй мөн. Дээд хэсэгтээ замбараагүй байдлаар хөвсийлгөн овоолсон, доод хэсэгтээ зөөлөн долгиолон унжсан үс нь саарал смоки будалт, арьсны өнгөтэй уруулын будагтай төгс зохицож байлаа.

Пенелопа Крус

Каннын кино наадмын түүхэн дэхь шилдэг гоо сайхны төрхүүд (фото 7)

2011 онд жүжигчин бүсгүй дундаж урттай өтгөн чёлк тавьж, үлдсэн үсээ дээш боосон нь түүний хамгийн мартагдашгүй төрхүүдийн нэг болсон юм. Нүүр будалтдаа тэрээр бор өнгийн смоки будалт хийж, нүдээ хар харандаагаар хүрээлсэн байв.

Марион Котийяр

Каннын кино наадмын түүхэн дэхь шилдэг гоо сайхны төрхүүд (фото 8)

2012 онд Котийяр толгойн орой хэсэг дээрээ бөмбөрцөг хэлбэрийн овоолсон үс үүсгэж, чамин гинжээр чимсэн нь тансаг атлаа футуристик уур амьсгал бий болгож байлаа. Харин нүүр будалт нь бүхэлдээ бор өнгөөр дагнаж, зөвхөн матт бүтэцтэй будагнууд ашиглагдсан юм.

Соланж Ноулз

Каннын кино наадмын түүхэн дэхь шилдэг гоо сайхны төрхүүд (фото 9)

2013 онд дуучин бүсгүй 1970-аад оны стильтэй афро маягийн, өндөр буржгар үс болон улбар шар өнгийн уруулын будаг сонгосон нь үнэхээр шинэлэг байж чадсан.

Блейк Лайвли

Каннын кино наадмын түүхэн дэхь шилдэг гоо сайхны төрхүүд (фото 10)

Жүжигчин бүсгүйн үс засалтыг дуурайхад тун хялбар. Үсээ эхлээд толгойн дээд хэсэгт боож, боосон үсээ сүлжиж, сүлжсэн үсээ санаатайгаар арзайлгах хэрэгтэй.

Люпита Нионго

Каннын кино наадмын түүхэн дэхь шилдэг гоо сайхны төрхүүд (фото 11)

Сүүлийн жилүүдэд үзэгдсэн хамгийн сонирхолтой төрхийг Люпита Нионго бидэнд 2015 онд харуулсан юм. Дээр овоолсон үс, шигтгээтэй толгойн чимэглэл, нил ягаан өнгийн гялалзсан уруул өнгөлөгч нь жүжигчин бүсгүйн арьсан дээр үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байсан.

Сиенна Миллер

Каннын кино наадмын түүхэн дэхь шилдэг гоо сайхны төрхүүд (фото 12)

Каре маягийн богино үсийг хэрхэн хиппи атлаа гоёмсог байдлаар янзалж болохыг Сиенна Миллерийн 2015 оны Каннын наадам дээрх дүр төрхөөс олж харах боломжтой. Үсээ голоор нь хувааж, духнаас эхлэн хоёр сүлжээс хийх нь завсрын өнгө бүхий байгалийн нүүр будалттай төгс зохицно.

Лили-Роуз Депп

Каннын кино наадмын түүхэн дэхь шилдэг гоо сайхны төрхүүд (фото 13)

2016 онд залуу жүжигчин бүсгүй нүдээ тодотгон будсан, өвөрмөц нүүр будалттайгаар Канн дээр хүрэлцэн ирсэн. Тэрээр зовхио нягтшил сайтай алтан тениэр будаж, хар өнгийн мууран хэлбэрийн контур зурж, үсээ замбараагүй байдлаар дээш шуусан байлаа.

Айшвария Рай

Каннын кино наадмын түүхэн дэхь шилдэг гоо сайхны төрхүүд (фото 14)

2016 онд Энэтхэгийн жүжигчин бүсгүй улаан хивсэн дээр тэр бүр үзэгдээд байдаггүй, өвөрмөц будалт хийсэн. Саарал-бор өнгийн сонгодог смоки тень, неон нил ягаан өнгийн матт уруулын будаг нь хүн бүрийн анхаарлыг татаж чадах будалт яахын аргагүй мөн юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх