Хайх

Халуун улиралд, аялалд гарахдаа хэрэгжүүлэх шилдэг үс засалтууд

Халуун улиралд, аялалд гарахдаа хэрэгжүүлэх шилдэг үс засалтууд

Хамгийн гол нь маш хялбар

Text: Buro.Mongolia


Цэцгэн чимэглэлтэй сүлжсэн үс

Халуун улиралд, аялалд гарахдаа хэрэгжүүлэх шилдэг үс засалтууд (фото 1)

Үсээ энгийнээр сүлжин өнгөлөг цэцэгсээр чимэглэх нь хялбар атлаа сонирхолтой санаа юм. Заавал амьд цэцэг ашиглах шаардлагагүй. Орчин үед яг л жинхэнэ юм шиг харагдах хиймэл цэцэгтэй хавчаарууд төрөл бүрээрээ худалдаалагдаж байгаа.

Sleek засалт

Энэ зуны хамгийн загварлаг сонголт бол нойтон эффекттэй, хойш самнасан sleek засалт юм. Үсээ сам, гель эсвэл муссын тусламжтайгаар гөлийлгөн, хэлбэрт оруулна. Хоёр хажуу талын нэмэлт үснүүдийг үл харагдах хавчаараар тогтооно.

Мушгисан үс

Дундаж ба урт үстэй бүсгүйчүүд үсээ олон жижиг хэсэгт хуваан мушгиж, үл үзэгдэх хавчааруудаар тогтоож болно. Энэ нь энгийн овоолсон үснээс илүү сонирхолтой харагдана. Мөн мушгихаасаа өмнө хэлбэржүүлэгч бүтээгдэхүүн хэрэглэвэл дараагаар нь үсээ задлан гоёмсог долгионтой засалтаар гангарч болох юм.

Зангидсан үс

Халуун улиралд, аялалд гарахдаа хэрэгжүүлэх шилдэг үс засалтууд (фото 2)

Гүйцэтгэхэд хэцүү мэт харагдаж болох ч, үнэндээ хэдхэн алхмын дотор хялбархан хэрэгжүүлэх боломжтой. Үсээ эхлээд сайтар самнаж, хоёр хэсэгт хуваан хооронд нь зангидна. Харин үсний өнцгүүдийг хатгадаг хавчаараар тогтооно.

Сүлжиж овоолсон үс

Халуун улиралд, аялалд гарахдаа хэрэгжүүлэх шилдэг үс засалтууд (фото 3)

Урт үстэй хүмүүст санал болгох хялбар санаа. Үсээ эхлээд тунгалаг өнгийн боолтоор уг хэсэгт нь боож, дараагаар нь үсээ уртаар нь сүлжиж, сүлжсэн үсээ овоолон хавчаараар тогтооно.

Боксчны сүлжсэн үс

Энэ засалтыг хийхийн тулд эхлээд үсээ франц маягаар сүлжиж сурах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл үсээ дээр, дээр нь давхарлах биш, эсрэгээрээ доогуур нь шургуулан сүлжих юм. Үс тань урт бол сүлжсэн үсээ эцэст нь дээш шууж, хавчаараар тогтоож болно.

Үзүүр хэсгийг нь задгай тавьсан сүлжсэн үс

Халуун улиралд, аялалд гарахдаа хэрэгжүүлэх шилдэг үс засалтууд (фото 4)

Ямар ч урттай үсэнд тохиромжтой, тэгш бус хэмтэй, хийхэд хялбар, маш гоёмсог засалт. Үсээ толгойнхоо чамархай хэсгээс эхлэн брейд аргачлалаар сүлжиж, үсний үзүүр хэсгийг задгай тавина. Мөн үснийхээ сүлжсэн хэсгийг гоёмсог жижиг хавчааруудаар чимэглэж болно.


Сүлжсэн үснээс бүтсэн титэм

Халуун улиралд, аялалд гарахдаа хэрэгжүүлэх шилдэг үс засалтууд (фото 5)

Үсээ хоёр хэсэгт хувааж, хэсэг бүрийг сонгодог байдлаар сүлжинэ. Хамгийн гол нь сүлжсэн үсээ уг хэсэгт нь тунгалаг боолтоор тогтоох хэрэгтэй. Дараагаар нь сүлжсэн хоёр үсээ дээш, титэм мэт хэлбэрт оруулан тогтооно.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх