Хайх

Хүрээлэгчээр нүдээ будах арван арга

Хүрээлэгчээр нүдээ будах арван арга

Тайзнаас бодит амьдрал уруу

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Загварын долоо хоног болж өнгөрөх бүрд нүүр хувиргагчид бидэнд олон сонирхолтой санаанууд өгдөг билээ. Энэ удаад лайнер дээр төвлөрцгөөе

Хэрвээ та дахин нэг удаа намар-өвлийн шоунуудыг ажиглавал бидний өдөр тутамд хэрэглэдэг нүдний лайнерын ачаар маш олон төрх бүтээж болохыг анзаарах болно.

Энэ улиралд энгийн биш харин бүтээлч хэв маягаар нүдээ хүрээлэх нь тренд болсон тул туршилт хийж эхэлцгээе. Юуны түрүүнд цэвэрхэн хүрээлж сурах нь маш чухал. Эхлээд нүдэндээ будгийн суурь тавихад анхаарал хандуулаарай. Ингэснээр таны будаг урсахгүй, арилахгүй бөгөөд удаан тогтох юм. Түүнчлэн хэрвээ танд тэгшхэн зураас зурахад ярвигтай байдаг бол зөөлөн багстай шингэн лайнерын оронд хатуу хошуутай фломастер хэлбэрийг сонгоорой. Шингэн лайнер нарийн ба тод зураас гаргадаг давуу талтай бол фломастер, гель эсвэл тосон лайнерууд хурдан хатаж, олон янзаар ашиглагддаг юм.


Нүд будах ямар хувилбар байна вэ гэвэл намар-өвлийн загварын тайз дээр олон сонирхолтой санаанууд ажиглагдлаа. Та Fendi-гийн шоу дээрх шиг нүдэн дээрээ хиймэл сормуус зурж эсвэл Dolce & Gabbana дээрх шиг сонгодог сум хэлбэрийн зураас гаргаж болно. Бүүр илүү сонирхолтой будалт хийхийг хүсэж байвал Thierry Mugler-ийн нүүр хувиргагч Вэл Гарландын харуулсан шиг хоёр давхар зураас зураарай.

цааш үзэх