Хайх

Тренд: Зовхины металлаг тень

Тренд: Зовхины металлаг тень

Намрыг угтацгаая

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Металл өнгөтэй тениүд зөвхөн баяр ёслолтой уялдахаа болиод удаж байгаа төдийгүй загварын шоуны нүүр хувиргагчид эдгээр будгийг үзүүлбэрээс үзүүлбэрт өргөн хэрэглэх боллоо

Амралтаасаа дөнгөж буцаад ирсэн үү, эсвэл түүнийг одоо л эхлүүлэх гэж байна уу гэдгээс үл хамааран металл өнгө аяс нь цайвар болон бор арьстай бүсгүйчүүдэд ялгаагүй сайхан зохидог. Энэ асуудалд гол нь үсний, арьсны, мөн нүдний өнгөө сайтар харгалзах, мөн улирлын хандлагыг тооцон өөрт хамгийн тохиромжтой өнгөтэй тень сонгох явдал чухал юм. Ялангуяа энэ намар металл будгийн оргил үе ирж байгаа тул алтлаг, мөнгөлөг, зэсэн өнгө эсвэл хүрлийн гээд ямар ч өнгө сонгосон бай бүгд л тренд байх болно.

Металлаг тенийн хамгийн том давуу тал нь мэдээж хэрэг түүнийг хэрэглэхэд амар юм. Тэд маш амархан уусаж бас давхарлагддаг учир нүдээ будахдаа хүссэн үр дүнгээ гаргаж авах боломжтой. Тогтоц сайтай бас нийтлэг энэхүү будгийг олон төрлийн өнгөтэй хослуулж болно. Түүнчлэн эдгээр нь тослог, хуурай, үйрмэг, стик харандаа гэх дөрвөн төрлийн бүтэцтэй үйлдвэрлэгддэг. Өнгөний хувьд гэвэл хязгааргүй, хамгийн цайвраас эхлээд гүн бараан өнгө хүртэл бүх сонголт бий.

Ийм тень хэрэглэхээсээ өмнө зовхиндоо суурь шингэн эсвэл энсэг түрхэх хэрэгтэйг санаарай. Ингэснээр будаг удаан тогтоно. Түүнээс гадна ихэнх металлаг тениүдийг чийглэг багсаар түрхэж болдог тул илүү их өнгийн өтгөрөлт гаргахыг хүсвэл энэ аргыг ашиглаарай.

 

цааш үзэх