Намар ирлээ: Хумсны будгийн долоон гол өнгө
Шинэ улиралд
Улаан хүрэн, алтлаг, маргад, саарал гэх зэрэг өнгөнүүд ирэх улирлын маникюрт зонхилох болно. Намрыг хүлээх зуураа бид гол долоон өнгө цуглуулж, тэдгээрийг туяагаар нь хуваалаа.
Алтан халуурал
Томоохон брэнд болгоны намрын цуглуулгад тансаг алтан өнгийн хумсны будаг орсон харагдана. Гараа битүү саагаар бүрэхээс эмээж байвал хэдхэн хуруугаа л чимж эсвэл Jin Soon брэндийн том ширхэгтэй гялалзсан будгийг сонирхоорой. Түүнчлэн хумсаа заавал ч үгүй бүхлээр нь будах биш харин зурааснууд, хээнүүд болон фрэнч туршиж болохыг бүү мартаарай.
Ухаалаг саарал
Саарал өнгө үргэлж зохимжтой байдаг. Тэр яг л хул өнгө шиг маш нийтлэг. Харин хэрвээ бага зэргийн гялбаатай, гүн саарал өнгө сонговол энгийн өдөр тутмын амьдралыг чимэх болно.
Маргад хотын шидтэн
Жирийн нэг ногоон биш харин төрөл бүрийн туяа болон бүтэцтэй маргад эрдэнийн өнгө сонгоорой. Dior ба CND брэндүүдийн цуглуулгад гүн ба нягт маргад өнгө орсон бол, Kure Bazaar-т гэрэлтсэн туяанууд ажиглагдлаа. Намрын улиралд энэхүү өнгийн тод туяанууд нь зохистой байна.
Зэс уулын эзэгтэй
Зэс өнгийн хумсны будаг 1990-ээд оныг санагдуулж болзошгүй ч, бага зэргийн борлосон арьсан дээр энэ өнгө үнэхээр гайхамшигтай харагдана. Мөн саатай будаг энгийн будгаас гурав дахин илүү тогтоцтой байдгийг санаарай.
Зөөлөн шөнө
Намар болсноор зун цаг, далай зэргийг санагдуулам оюу өнгөнүүд бараан цэнхэр туяануудаар солигдож байна. Эдгээр будгууд сайн түрхэгддэг хэдий ч төгс будалтыг шаарддаг. Бүрэнхий, шөнийн тэнгэрийн өнгө эсвэл индранил цэнхэр өнгө гээд аль нь ч сайхан харагдах болно.
Чавга ба дарс
Энэ нь намрын гол өнгө хэмээн бид нэг биш удаа бичиж байсан. Deborah Lippmann-ын цуглуулгад сонгодог хувилбар, Kure Bazaar-т сувдан гялбаатай хувилбар, харин CND-д том ширхэгтэй саатай сонголт бий.
Байгальд уусах нь
Бараан өвсөн ногоон эсвэл хаки ногоон өнгөнүүд намар эрэлттэй байх болно. Burberry ба Dior брэндүүд энгийн будгууд танилцуулж, харин NARS хорхой хүргэм шүүслэг өнгө гаргасан тул загварлаг бүсгүйчүүдэд таалагдах нь гарцаагүй биз ээ.