Нэмэлттэй бодит байдал: Гоо сайхны арван апп
Дэлгэцийн нөгөө талд
iMakeup Booth
Энэ апп нь танд дурын нүүр будалт хийж өгнө. Сормуусны будаг, хацар өнгөлөгч, гялтгануулагч, уруулын будаг болон тень гээд бүгдийг нь олон төрлийн өнгөний сонголттойгоор санал болгоно. Жишээ нь тенийг хооронд нь хольж бас гялбаа нэмж болно. Ерөнхийдөө иймэрхүү аппыг нэг удаа ч гэсэн оролдоод үзэх хэрэгтэй. Өөрийн зургаа программ уруу оруулснаар танд юу зохих, ямар өнгөнүүдээс татгалзах хэрэгтэй гэх зэргийг хялбархан ойлгоно.
YouCam Makeup - Makeover Studio
Энэхүү программын ачаар өөртөө зөвхөн нүүр будалт ба үс сонгох биш, харин илүүдэл арьсаа ч авах боломжтой. Хэрвээ нүүр будалттай туршилт хийх нь танд уйтгартай санагдвал бүр илүү их оролдож болох юм бий. Нүүрний хэлбэрээ мөн хамраа өөрчлөх, нүдэн доорх арьсаа арилгах, бүр шүдээ цайруулж болох үйлчилгээтэй.
ModiFace-ийн Hair Color
ModiFace бол төгс төгөлдөрт дуртай хүмүүст зориулсан апп юм. Түүнийг хийсвэр нүүр будалтын толь хэмээн нэрлэдэг. Программ нь таны зургийг авсны дараа тэр дор нь олон төрлийн төрхүүд санал болгодог. Хамгийн гол нь бүх зүйл нь маш байгалийн харагддаг шүү. ModiFace-ийн бүтээгчид бас нэгэн зөвхөн үсэн дээр нарийвчилсан апп бүтээсэн. Тэгэхээр хэрвээ та үсний өнгөө өөрчилмөөр байгаа хэрнээ ямар өнгө сонгохоо мэдэхгүй байвал, энэ апп нь танд алдах боломж өгөхгүй.
Perfect365
Бас нэгэн алдартай нүүр будалтын апп. Хийх ёстой гол зүйл нь гэвэл нүүрнийхээ түлхүүр цэгүүдийг зөв хуваарилуулах хэрэгтэй. Тэгснээр уруулын будаг, суман будаг болон хацар өнгөлөгч нар зөв тавигдах юм. Perfect365-ийн ачаар nude нүүр будалтаас smoky eyes хүртэл, бүр Мальвинагийн будалт ч хийх боломжтой.
iPerfume
Хэрвээ та өөрийн дуртай үнэрийг сайн мэддэг бас ветивер болон вербений үнэр юугаараа ялгардгийг санаж байгаа бол энэ апп нь танд хэрэгтэй санагдана. Учир нь түүний үүрэг нь дуртай үнэртнүүдээс тань хамгийн тохиромжтой үнэртэй ус сонгох, мөн шинэ гарсан үнэртэй устай таныг танилцуулахад оршино.
iSundicator
Энэхүү маш ухаалаг апп нь таныг далайн эрэг дээр биеэ шарж байхад хэрэг болно. Та өөрийн арьсны төрлөө сонгож мөн заавал сэрүүлэг тохируулах ёстой юм. Хамгийн сонирхолтой нь апп танд хэр хугацаанд наранд борлох хэрэгтэйг бас тосоо хэзээ дахин түрхэх талаар сануулна.
Eyebrows
Хөмсөгний чиг хандлага гар утасны хийсвэр тавцан уруу хүртэл шилжжээ. Энд та хэлбэр, өнгөө сонгосны дараа хүссэн хөмсгөө бий болгохын тулд мэргэжлийн үр дүн уруу шилжинэ.
Face Metrics
Нүүрний хэлбэрээ хайлатер болон бронзероор тодруулахыг хүссэн эсвэл нүдний будагны ачаар зовхио өргөмөөр байгаа хүмүүст зориулсан апп юм. Face Metrics программ нь нүүрийг тань шинжилж мөн харьцааг тодорхойлсны дараа зөв нүүр будалтын ачаар дутагдлаа засах зөвлөгөө өгдөг.
Water Balance
Бүгд ус сайн уух хэрэгтэйг мэддэг, ялангуяа зуны цагт. Шууд сануулахад цай, хийжүүлсэн ундаа мөн тэр тусмаа кофе нь эсрэгээрээ биеэс шингэн гадагшлуулдаг юм шүү. Аппын гол зорилго нь бие дэх шингэний хэмжээг тоолох юм. Өглөө хоёр аяга ус уугаад, харин өдөр цайны цагийн үеэр нэг аяга коффе уухад шингэний хэмжээ мэдэгдэхүйц буурсан байвал бүү гайхаарай. Энэхүү аппын ачаар та биеийн шингэний тэнцвэрийг хадгалж сурах бөгөөд тун удалгүй үр нөлөөг нь мэдрэх болно.
Bangstyle
Хэрвээ та манай зуны хамгийн моодонд ороод байгаа үс засалтын талаарх мэдээллийг уншаагүй бол Bangstyle-ийг татаад аваарай. Та дэлхийн олон стилист болон үсчдийн бүтээлийг харах боломжтой болно. Таалагдсан хувилбараа хадгалж болохоос гадна сүүлийн үеийн үс засалтын чиг хандлагыг олж мэднэ.