Хайх

Түүхэн дэх хамгийн өндөр борлуулалттай улаан уруулын будгууд

Түүхэн дэх хамгийн өндөр борлуулалттай улаан уруулын будгууд

Домогт улаан өнгийн будгууд

Text: Buro.Mongolia


Зураг:

Америкийн Vogue сэтгүүл түүхэн дэх хамгийн өндөр борлуулалттай улаан уруулын будгуудыг нэрлэлээ. Тэдгээр домогт будгууд дунд хүн бүрийн төсөвт нийцэх боломжийн үнэтэй уруулын будгуудаас эхлээд томоохон брэндүүдийн тансаг зэрэглэлийн будгууд гээд төрөл бүрийн хувилбарууд багтжээ.

Түүхэн дэх хамгийн өндөр борлуулалттай улаан уруулын будгууд (фото 1)

Шилдгийн шилдэг улаан өнгийн уруулын будгаар M.A.C брэндийн алдарт Ruby Woo будаг тодорсон бөгөөд минут бүрт уг будгаас 7 ширхэг борлуулагддаг гэсэн тоо баримт гарсан байна. Харин хоёрдугаар байранд Dior 999 (анх 1953 онд гарч байсан) болон Revlon Love That Red (1978) будгууд зэрэгцэн жагсжээ.

Худалдан авагчдын дунд маш өндөр эрэлттэй байдаг бас нэгэн будаг бол 400 дугаарын өнгөтэй Armani Lip Maestro юм. Жиоржио Армани уг төгс улаан өнгийг гаргаж авахдаа лабораториор нийт 96 удаа зочилж, маш удаан хугацаанд туршилт хийсэн гэдгээ онцлон ярьж байсан билээ.

Түүхэн дэх хамгийн өндөр борлуулалттай улаан уруулын будгууд (фото 2)

Vogue сэтгүүлийн гаргасан уг жагсаалтад мөн Chanel-ын Pirate, Cle de Peau брэндийн Dragon Red, Tom Ford-ын Cherry Lush, Nars-ын Cruella ба Maybelline-ий Touch of Spice орсон байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх