Хайх

Анхаарлын төвд: Далайн мөгөөрс мэт харагдах тайралт

Анхаарлын төвд: Далайн мөгөөрс мэт харагдах тайралт

Та хэрэгжүүлэх үү?

Text: Buro.Mongolia


2022 он хувцас загвар төдийгүй гоо сайхны шинэ чиг хандлагуудаар баялаг байгааг анзаарахгүй байхын аргагүй юм. Хэрэв өмнөх жилүүдэд дэлхийн хэмжээний мэргэжлийн мейкап артистууд тухайн үед зонхилох нүүр будалт, үс засалт болон шинэлэг техникүүдийг танилцуулдаг байсан бол одоо үүний зэрэгцээ мөн томоохон трендүүд TikTok-оос үүсдэг болсон билээ. Саяхан гэхэд TikTok хэрэглэгчид эрүү хүрсэн урттай чёлка, wolf cut, 90-ээд оны пикси богино тайралт зэргийг хэрэгжүүлж, шинэ үс засалтуудын давлагаа үүсгэсэн бол яг одоо “jellyfish haircut” буюу далайн мөгөөрс мэт харагдах тайралт эрчээ авч эхэллээ. 


Jellyfish гэдэг нь яг ямар тайралтыг хэлдэг вэ?


Энэхүү тайралт нь 1980-аад онд хайп үүсгэж байсан "mullet" хэмээн нэрлэгддэг урд, хажуу хэсгүүдээрээ богино, ард хэсгээрээ урт тайралт болон "shag" хэмээх шингэлсэн үзүүртэй, толгойн орой хэсгээс эхлэн шаталсан, сэгсгэр, рок-н-ролл аястай тайралтын хослол юм. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд үсний дээд хэсгийг чихнээс доошгүй урттай тайрч, харин доод хэсгийн туг үсийг далайн мөгөөрсний тэмтрүүлийг санагдуулам хоёр салангид байдлаар тайрах хэрэгтэй. Тус засалтыг тухайн хүн өөрийн нүүрний онцлогт тохируулан нүд, хөмсөг эсвэл шанааны ясаа тодотгох байдлаар тайрч болдог давуу талтай юм. Тиймээс хэрэв та ирэх улиралд шинэ, зоригтой үс засалтыг хэрэгжүүлэхийг хүсвэл jellyfish тайралтыг туршиж үзэхийг зөвлөж байна. 

Анхаарлын төвд: Далайн мөгөөрс мэт харагдах тайралт (фото 1)
Анхаарлын төвд: Далайн мөгөөрс мэт харагдах тайралт (фото 2)
Анхаарлын төвд: Далайн мөгөөрс мэт харагдах тайралт (фото 3)

Хэрхэн загварчлах вэ?


Jellyfish тайралт нь урт, богино, шулуун, буржгар гээд ямар ч төрлийн үстэй зохицдог бөгөөд арчилгаа маш бага шаарддаг онцлогтой. Өөрөөр нь хатааж, ямар ч хэрэгсэл ашиглаагүй байсан ч сонирхолтой харагдана. Харин тайралтыг илүү этгээд, өнгөлөг болгохыг хүсвэл доод салангид хоёр туг үсийг сүлжиж, эсвэл хайчаар хөнгөн ороож болно. Мөн үсний доод хэсгийг далайн мөгөөрс мэт харагдах цэнхэр, ногоон, ягаан өнгөөр будаж болох юм. Түүнчлэн энэхүү тайралттай хөшгөн, эрүү хүрсэн урттай чёлка сайхан зохицдог тул зоригтой чёлка тайраарай.

Анхаарлын төвд: Далайн мөгөөрс мэт харагдах тайралт (фото 4)
Анхаарлын төвд: Далайн мөгөөрс мэт харагдах тайралт (фото 5)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх