Хайх

Энэ зуны маникюрын чиг хандлага: Минимал, солонгон френч, аура мэт уусгалттай болон бусад

Энэ зуны маникюрын чиг хандлага: Минимал, солонгон френч, аура мэт уусгалттай болон бусад

Text: Buro.Mongolia


Харц булаам тод өнгөнүүд, сонирхолтой хээ хуар, гоёмсог чимэглэл гээд зуны улиралд зонхилдог маникюрын трендүүд үргэлж сэтгэл сэргэм таатай мэдрэмжийг өгсөөр ирсэн билээ. Саяхан болсон Met Gala, Coachella наадам болон Michael Kors, Brandon Maxwell, Prabal Gurung зэрэг загварын орднуудын хавар-зун 2024 улирлын загварын шоу дээрээс сонжиход энэ зун төрөл бүрийн ногоон өнгө, Y2K эрин үеийг санагдуулам өхөөрдөм чимэглэл, цэмцгэр хэв маягтай тунгалаг өнгийн будалтууд зонхилох төлөвтэй байна. Ингээд 2024 оны зун тренд болох будалтуудтай танилцана уу.


АУРА МЭТ УУСГАЛТ

Хүний биеийн гэрлэн бүрхүүл буюу аура мэт уусгалттай будалт энэ зуны гол трендүүдийн нэг байх болно. Ихэвчлэн ягаан, цагаан, цайвар цэнхэр өнгөнүүдээр аура мэт уусгалттай будалтыг хийдэг ч та өөрийнхөө хүссэн өнгийг ашиглан тус будалтыг хэрэгжүүлэх боломжтой юм. 

Энэ зуны маникюрын чиг хандлага: Минимал, солонгон френч, аура мэт уусгалттай болон бусад (фото 1)
@rebeccapaintsnails
Энэ зуны маникюрын чиг хандлага: Минимал, солонгон френч, аура мэт уусгалттай болон бусад (фото 2)
@peachcesonlysg
Энэ зуны маникюрын чиг хандлага: Минимал, солонгон френч, аура мэт уусгалттай болон бусад (фото 3)
@nail.sucre

ТӨРӨЛ БҮРИЙН НОГООН ӨНГӨ

Хейли Бибер өнгөрөгч дөрөвдүгээр сард зохиогдсон Coachella хөгжмийн наадам дээр тод ногоон өнгөөр хумсаа гоёсноор нийгмийн сүлжээнд маникюрын шинэ трендийг үүсгэж өгчээ. Үүнээс гадна энэ зун матча, чидун жимс, моддыг санагдуулам төрөл бүрийн ногоон өнгө тренд байх болно. 

Энэ зуны маникюрын чиг хандлага: Минимал, солонгон френч, аура мэт уусгалттай болон бусад (фото 4)
@nailsbyzola
Энэ зуны маникюрын чиг хандлага: Минимал, солонгон френч, аура мэт уусгалттай болон бусад (фото 5)
@saskiafenwick
Энэ зуны маникюрын чиг хандлага: Минимал, солонгон френч, аура мэт уусгалттай болон бусад (фото 6)
@nailsbytaylorjustine

ӨХӨӨРДӨМ ЧИМЭГЛЭЛҮҮД

2000-аад оны гоо зүй загвар болон бьюти салбарт, тэр дундаа маникюрын ертөнцөд ч байр сууриа эзлээд амжжээ. Hello Kitty муужгай, бамбарууш, туулай гээд өхөөрдөм амьтдын дүрсийг бантик, мөнгөлөг цагариг, гинж, сувдтай хослуулан чимэглэж өгөхөд л энэхүү сонирхолтой будалт үүсэх болно.

Энэ зуны маникюрын чиг хандлага: Минимал, солонгон френч, аура мэт уусгалттай болон бусад (фото 7)
@artstudio63.c
Энэ зуны маникюрын чиг хандлага: Минимал, солонгон френч, аура мэт уусгалттай болон бусад (фото 8)
@ysn_nails
Энэ зуны маникюрын чиг хандлага: Минимал, солонгон френч, аура мэт уусгалттай болон бусад (фото 9)
@ysn_nails

ЦЭМЦГЭР, МИНИМАЛ БУДАЛТ

Илүү, дутуу зүйлгүй даруухан маникюр ямагт сонгодогт тооцогдсоор ирсэн. Өдөр тутмын хэв маягтай төгс зохицох тус цэмцгэр будалтыг хэрэгжүүлэхдээ хумсаа дунд зэргийн урттай, энгийн хэлбэртэй болгон засаж, цайвар ягаан, сүүн цагаан, тунгалаг өнгөнүүдээс сонголтоо хийж будаарай.  

Энэ зуны маникюрын чиг хандлага: Минимал, солонгон френч, аура мэт уусгалттай болон бусад (фото 10)
@matejanova
Энэ зуны маникюрын чиг хандлага: Минимал, солонгон френч, аура мэт уусгалттай болон бусад (фото 11)
@paintboxnails
Энэ зуны маникюрын чиг хандлага: Минимал, солонгон френч, аура мэт уусгалттай болон бусад (фото 12)
@raelondonnails

СОЛОНГОН ФРЕНЧ

Урин дулааны улирал ирж байгаатай холбогдуулан солонгон өнгийн френч будалт дэлгэрч эхэлжээ. Энэхүү будалт нь бүйлсэн хэлбэрийн хумсанд илүү зохимжтой харагдана. Хамгийн гол нь уг будалтыг хэрэгжүүлэхдээ хумсныхаа суурь өнгийг тунгалаг, үзүүр хэсгийг зуныг санагдуулам тод өнгөнүүдээс сонгон будвал тохиромжтой. 

Энэ зуны маникюрын чиг хандлага: Минимал, солонгон френч, аура мэт уусгалттай болон бусад (фото 13)
@amyle.nails
Энэ зуны маникюрын чиг хандлага: Минимал, солонгон френч, аура мэт уусгалттай болон бусад (фото 14)
@overglowedit
Энэ зуны маникюрын чиг хандлага: Минимал, солонгон френч, аура мэт уусгалттай болон бусад (фото 15)
@heygreatnails

АЛТЛАГ БОЛОН МӨНГӨЛӨГ ТУЯА

Энэ зуны гол трендүүдийн нэгээр алтлаг болон мөнгөлөг туяатай будалтууд тодорч байна. Энэхүү будалтыг хэрэгжүүлэхээсээ өмнө та өөрийнхөө арьсны өнгийг тодорхойлбол илүү зохимжтой харагдах ба алтлаг өнгө нь шаргал, бор арьстай хүмүүст тохирдог бол мөнгөлөг туяа нь цайвар, цагаан арьсны өнгөнд уусаж, гоёмсог харагддаг байна. 

Энэ зуны маникюрын чиг хандлага: Минимал, солонгон френч, аура мэт уусгалттай болон бусад (фото 16)
@paintboxnails
Энэ зуны маникюрын чиг хандлага: Минимал, солонгон френч, аура мэт уусгалттай болон бусад (фото 17)
@y_yjenny
Энэ зуны маникюрын чиг хандлага: Минимал, солонгон френч, аура мэт уусгалттай болон бусад (фото 18)
@heygreatnails

ЛУСЫН ДАГИНА МЭТ

Лусын дагина, далай тэнгисийг санагдуулам гялалзсан өнгийн будалтуудыг энэ зун туршаад үзээрэй. Энэхүү будалтад түлхүү номин ногоон, сүүн цагаан, бүдэг цэнхэр өнгөнүүд зонхилдог бөгөөд нэмэлтээр шүрэн шигтгээ болон 3D стилийн загварыг хослуулбал тохиромжтой.

Энэ зуны маникюрын чиг хандлага: Минимал, солонгон френч, аура мэт уусгалттай болон бусад (фото 19)
@heygreatnails
Энэ зуны маникюрын чиг хандлага: Минимал, солонгон френч, аура мэт уусгалттай болон бусад (фото 20)
@addiisnail
Энэ зуны маникюрын чиг хандлага: Минимал, солонгон френч, аура мэт уусгалттай болон бусад (фото 21)
@nailsbycindyxo

СМОКИ ХРОМ УУСГАЛТ

Өнгөрсөн жилийн томоохон трендүүдийн нэг болох хром уусгалттай, хурц үзүүртэй, урт хумс дахин дэлгэрч эхэлжээ. Өмнө нь уг будалтыг цайвар цагаан өнгө ашиглан хийж байсан бол энэ удаа хар саарал, металлик өнгөтэй хром уусгалт тренд байх болно. 

Энэ зуны маникюрын чиг хандлага: Минимал, солонгон френч, аура мэт уусгалттай болон бусад (фото 22)
@luminari.nail.studio
Энэ зуны маникюрын чиг хандлага: Минимал, солонгон френч, аура мэт уусгалттай болон бусад (фото 23)
Энэ зуны маникюрын чиг хандлага: Минимал, солонгон френч, аура мэт уусгалттай болон бусад (фото 24)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх