Хайх

Гоо сайхан: Mary Katrantzou шоуны төрх

Гоо сайхан: Mary Katrantzou шоуны төрх

Том дэлгэгдсэн нүд

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Mary Katrantzou-гийн бодлоор дараа улиралд тод өнгийн сормуусны будаг тренд болно гэнэ. Энэ нь их бас тод байх тусмаа сайн

Твигги болон Эди Седжвик нарын алдарт сормууснууд эргэн ирж байна. Mary Katrantzou-гийн нүүр хувиргагчид голдуу тэнгэрийн тод цэнхэр, хөх ягаан ба улаан хүрэн гэх өнгөнүүд дээр анхаарлаа төвлөрүүлжээ. Тэд загвар өмсөгчдийн сормуусыг маш зузаан будаж, бөөгнөрөл үүсгэсэн байлаа. Түүнчлэн нүдний будалтыг илүү тод болгохын тулд дээд ба доод зовхины гол хэсгээр сормуусны будагтай ижил өнгөний харандаагаар хүрээлсэн харагдлаа.

Моделиудын урт үс мөрөн дээр нь сул унаж, харин толгойны орой хэсгийн хэсэг үс хар туузын ачаар хүзүүнд уягджээ. "Энэ зүгээр нэг тууз эсвэл хавчаар биш. Энэ бол үсийг аксесуараар чимэглэх нэгэн шинэ арга юм" хэмээн шоуны стилист Пол Хэнлон хэллээ.

Гоо сайхан: Mary Katrantzou шоуны төрх (фото 1)

цааш үзэх