Хаврын улирлын долоон үс засалт
Геометр хэлбэрийн богино каре эсвэл шулуун боб тайралт
Геометр хэлбэрийн богино каре эсвэл шулуун боб тайралт
Хавар-зун 2017 загварын шоунууд дээр тэгш хэмтэй, чихний омог хүрсэн 1920-иод оны боб тайралт жинхэнэ хит боллоо. Ийм төрлийн үс засалтыг Ermanno Scervino, Atsushi Nakashima, Prada ба Nicole Miller брэндүүдийн тайзнаас олж харах боломжтой байлаа. Боб засалт нь нарийн ширхэг бүхий урт үстэй, зууван ба зүрх хэлбэрийн нүүртэй хүмүүст сайхан зохино. Өдөр тутамд арчилгаа бага шаардах карэ эсвэл боб тайралтыг шулуун хэвээр нь энгийн, эсвэл үс хэлбэржүүлэгч бүтээгдэхүүний ачаар этгээд маягаар засаж болох юм.
Загварын шоунууд: Ermanno Scervino, Atsushi Nakashima, Prada, Nicole Miller.
Алдартнуудын жишээ: Кара Делевинь, Алеся Кафельникова.
Шатлалтай пикси тайралт
Олон давхар шатлалтай пикси тайралт нь үсний уртаас хамааран хүн бүрт өөрөөр зохидог. Тухайлбал "House of Cards" цувралын Клэр Андервудын бүхэлдээ богино атлаа урт чёлктой пикси үс бага зэрэг ширүүн бөгөөд дэгжин харагддаг. Харин "How to Steal a Million" кинон дээрх Одри Хепбернийн ташуу самналттай пикси тайралт илүү эмэгтэйлэг дүр төрх бий болгодог.
Загварын шоунууд: Fausto Puglisi, Saint Laurent, Christian Dior.
Алдартнуудын жишээ: Мишель Уильямс.
Чамархай хэсгийг хуссан пикси-боб
Алдартнуудын дунд эрэлт ихтэй байдаг бас нэгэн засалт бол пикси ба боб тайралтыг хослуулсан богино үс юм. Энэхүү засалт гурвалжин эсвэл зүрхэн хэлбэртэй нүүрэнд хамгаас илүү зохидог. Пикси-бобыг Скарлетт Йоханссон, Майли Сайрус ба Кэти Перри нар сонгодог байгаа. Уг тайралтыг хийлгэхдээ урт чёлк гаргавал дараа нь үсээ олон төрлөөр засах боломжтой байх болно.
Загварын шоунууд: Sharon Wauchob.
Алдартнуудын жишээ: Скарлетт Йоханссон, Майли Сайрус, Кэти Перри.
Маш богино тайралт
Ихэвчлэн эрчүүдийн сонголт болдог маш богино тайралтыг сүүлийн үеийн бүсгүйчүүд ч бас туршиж байна. Хаврын улирал бол ийм зоригтой хувиралт хийхэд тун тохиромжтой үе юм. Ийм төрлийн үс засалт хүн бүрийн анхаарлыг татаж, өвөрмөц төрх бүрдүүлэх болно.
Загварын шоунууд: Giambattista Valli, Sharon Wauchob, Salvatore Ferragamo.
Алдартнуудын жишээ: Кристен Стюарт, Роуз Макгоуэн.
Лоб буюу урт боб
Мөр хүрсэн урттай боб засалтыг мэргэжилтнүүд лоб хэмээн нэрлэж байна. Балаяж эсвэл омбре аргачлалаар будсан үсэнд лоб тайралт төгс тохирдог. Энэ засалтыг мөн чёлктой хослуулбал илүү загварлаг харагддаг байгаа. Мөр хүрсэн урттай үсийг бага зэрэг долгионтой болгож, эсвэл дээш нь боосон байдлаар янзалж болох юм.
Загварын шоунууд: Michael Kors, Celine, Vionnet.
Алдартнуудын жишээ: Леа Сейду, Кейт Мара, Алекса Чанг, Виктория Бекхэм.
Шаталсан үс
Урт үстэй бүсгүйчүүдэд тохиромжтой бүх цаг үеийн сонгодог тайралт бол шаталсан үс юм. Төрөл бүрийн урттай, үзүүр хэсгээрээ шингэлсэн энэхүү тайралтыг хэлбэржүүлэгч бүтээгдэхүүний ачаар бага зэрэг замбараагүй эффекттэй болгохыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Эмили Ратаковски, Жизель Бундхен болон Alexander Wang брэндийн загварын шоунууд дээрх моделиудаас жишээ аваарай.
Загварын шоунууд: Alexander Wang, Chloé, Vera Wang, Philosophy.
Алдартнуудын жишээ: Эмили Ратаковски, Жизель Бундхен.
Жейн Биркин стилийн үс засалт
The Birkin Bang хэмээн нэрлэгдсэн үс засалт жүжигчин ба дуучин Жейн Биркинийн нэрийн хуудас болсон гэж хэлж болно. Нүд бага зэрэг дарсан замбараагүй чёлктой урт үсээр орчин үед Каролин де Мегрэ ба Жессика Бил нар гоёдог байгаа.
Загварын шоунууд: Nicole Miller.
Алдартнуудын жишээ: Каролин де Мегрэ, Жессика Бил.