Хайх

Энни Лейбовиц Women төслөө шинэчиллээ

Энни Лейбовиц Women төслөө шинэчиллээ

Үзэсгэлэнд

Text: Б.Амина


Зураг:

Нэр хүндтэй бүсгүйчүүдийн хөрөг зургаараа алдаршсан зурагчин ирэх оны 1-р сард Лондонд үзэсгэлэн гаргана

Бие даасан, хүчтэй эмэгтэйчүүдийн түүхийг гэрэл зургаар үзүүлэх зорилготой Энни Лейбовицийн шинэ үзэсгэлэн удахгүй гарна. Хэрэв та бие давхар Дэми Мур, орон дээр хэвтэж буй 15 настай Майли Сайрус нарын зургийг харсан бол энэ төслийн хэсгээс харж байсан гэсэн үг. 

Лейбовиц төслөө цааш үргэлжлүүлэх хэрэгтэй хэмээн шийдэж, энэ жил XXI зууны шинэ, хүчтэй бүсгүйчүүдийн дүр төрхийг нэмж буулгахаар зорьжээ. Women төслийн үзэсгэлэн 2016 оны 1-р сард Лондонд, дараа нь Токио, Хонгконг, Нью-Йорк зэрэг томоохон хотуудад аялан гарах аж. Одоогоор ямар бүсгүйчүүдийн зургийг авсан талаарх мэдээллийг нууцласан хэвээр байна. Нэмж хэлэхэд үзэсгэлэнг үзэхийг хүсэгчид үнэ төлбөргүй үзэж болно.

 

цааш үзэх