Gorillaz хамтлагийн үүсгэн байгуулагч анхны үзэсгэлэнгээ нээнэ
Saatchi Gallerу-д
Gorillaz хамтлагийг үүсгэн байгуулагч Жейми Хьюлетт үзэсгэлэнгээ гаргадаггүй ч анхны ганцаарчилсан төсөлдөө бэлтгэж байна. Юуны өмнө тэрээр өөрийн комикс стилийн ажлаараа алдартай бөгөөд ихэвчлэн цомгийн хавтасны зургийг зурдаг. Харин 1995 онд түүний зургаас сэдэвлэж Танкистка гэх кино гарч байлаа. Мөн түүнд Gorillaz хамтлагийн гишүүдийн төрхийг буулгасан бүтээлүүдийн зохиогчийн эрх харьялагддаг юм.
Лондонгийн Саатчи галерейд арваннэгдүгээр сарын 18-наас арванхоёрдугаар сарын 2-н хүртэл Жейми Хьюлеттын анхны үзэсгэлэн гарах боллоо. The Suggestionists нэртэй үзэсгэлэн Tarot, Honey, Pines гэх гурван хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэгт зураачийн Tarot картны ертөнц, хоёр дах хэсэгт насанд хүрэгчдэд зориулсан киноны 1960-70-аад онд зориулагдаж, харин гурав дах хэсэг нь Хьюлетт Францын өмнө зүгт байхдаа зурсан нарс модны зургуудыг дэлгэх аж.
Өнгөрсөн жил Gorillaz хамтлагийн үүсгэн байгуулагч Британийн хамгийн томд тооцогдох, мейнстрим болсон андерграунд комиксийн "Comics Unmasked" үзэсгэлэнд оролцож байлаа. Одоо удахгүй өөрийнхөө анхны үзэсгэлэнг дэлгэх нь ээ.