Хайх

Instagram дээр дагах хэрэгтэй загварын мэдрэмжтэй 5 зураач

Instagram дээр дагах хэрэгтэй загварын мэдрэмжтэй 5 зураач

Загварын салбар дахь уран бүтээлчид

Text: Ц.Намуун


Рози Макгиннесс (@rosiemcguinness)

Instagram дээр дагах хэрэгтэй загварын мэдрэмжтэй 5 зураач (фото 1)

Улаан, ногоон, цэнхэр гэх үндсэн өнгөнүүдийг уран бүтээлдээ ашигладаг Рози Макгиннесс гэгч нэгэн Glamour, Garage сэтгүүлүүд, Victoria Beckham, Net-a-Porter болон Викториа ба Альбертийн музейтэй хамтран ажиллажээ. Түүний зургуудаас бага зэрэг винтэж уур амьсгал мэдрэгдэх бөгөөд өөрийнх нь онцолсноор бодит байдлыг бүтээлдээ тусгахыг хичээдэг байна.

Келли Биман (@kellymariebeeman)

Instagram дээр дагах хэрэгтэй загварын мэдрэмжтэй 5 зураач (фото 2)

J.W. Anderson брэндийн үүсгэн байгуулагч, бүтээлч захирал Жонатан Андерсоны сайн найз Келли Биман хамгийн анх Loewe брэндэд зориулан бүтээсэн зургаараа олонд танигдаж эхэлжээ. Контемпорари хэв маягтай түүний зургуудад хувцас загвар Амазоны халуун дулаан уур амьсгал, орчин үеийн шик эмэгтэйн төрх холилдон мэдрэгдэнэ.

Сесилия Карлстедт (@cecilia_carlstedt)

Instagram дээр дагах хэрэгтэй загварын мэдрэмжтэй 5 зураач (фото 3)

Стокгольмоос гаралтай уран бүтээлч Сесилия Карлстедтийн үйлчлүүлэгчдийн дунд Dior, Estee Lauder, Nina Ricci, Jimmy Choo нар багтдаг байна. Тэрээр ихэвчлэн усан будаг ашиглах дуртай ба түүний зургуудад зөөлөн, тайван уур амьсгал давамгайлдаг.

Блэр Брейтенштейн (@blairz)

Instagram дээр дагах хэрэгтэй загварын мэдрэмжтэй 5 зураач (фото 4)

Блэр Брейтенштейний зургуудад алаг нүд, урт сормуус, том уруултай загварлаг охид дүрслэгдэнэ. Тэрээр зурахдаа ихэвчлэн тосон харандаа, маркер ашигладаг ба түүний уран бүтээлүүд Glamour, Harper’s Bazaar, Vogue зэрэг алдартай сэтгүүлүүдэд хэвлэгдэн гарч байжээ. Түүнчлэн Prada, Coach, Oscar de la Renta гээд томоохон загварын брэндүүд түүний уран бүтээлүүдийг сурталчилгаандаа ашигласан байдаг.

Жил Баттон (@buttonfruit)

Instagram дээр дагах хэрэгтэй загварын мэдрэмжтэй 5 зураач (фото 5)

Бусад уран бүтээлчидтэй харьцуулбал Жил Баттон акрил болон бэхэн будаг ашигладгаараа онцлог. Загварын охин тэнгэрүүд болон дизайнеруудаас бүтээлч сэдэл аван уран бүтээлээ туурвидаг тэрээр Gucci, Dries Van Noten брэндүүдтэй хамтран ажилласан туршлагатай.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх