Канье Уэст, Стив Маккуйн хамтын бүтээлээ толилууллаа
Анхны хамтын бүтээл
Лос-Анжелесын сонгодог урлагийн музейд рэпер болон Оскарын шагналт найруулагч нарын хамтарсан “All Day/ I Feel Like That” нэртэй анхны уран бүтээлийн нээлт болно
Канье Уэстын "All Day" шинэ дууны клипэнд Канн, Венецийн гэх зэрэг олон кино наадмуудын шагналуудын эзэн, английн кино найруулагч Стив Маккуин найруулагчаар ажиллажээ. Энэ оны 3-р сараас шинэ клипний зураг авалтын талаар шуугиж эхэлсэн боловч бичлэг маш нууцлаг байдалд байсаар, интернетэд одоо хүртэл тараагдаагүй л байна.
Харин энэ хүлээлтийг задлах нээлт Лос-Анжелесийн сонгодог урлагийн музейд 7-р сарын 25-ны өдөр болох ба тэнд очсон хүмүүс тус клипний хамгийн анхны үзэгчид нь болох юм байна.