Хайх

Технологи орчин үеийн урлагт үйлчилсэн нь: Ай Вей Вей ба Twitter

Технологи орчин үеийн урлагт үйлчилсэн нь: Ай Вей Вей ба Twitter

Олон нийтийн харилцааны цахим хуудасны зурвас өөрөө уран бүтээл болсон нь


Зураг: Buro 24/7 Russia

Ай Вей Вей Twitter-ийн зурвасыг урлагийн бүтээл хэрхэн болгох талаар санаа зовсонгүй. Харин“Архив” нэртэй бүтээлээрээ шууд биелүүлжээ.

"Архив" хэмээх уран бүтээлд Ай Вей Вейгийн Хятад хэл уруу орчуулагдаж, цагаан будааны цаасан дээр хэвлэгдсэн жиргээнүүд бий. Тэрбээр хэлж буй бүхнээ өөрийн уран бүтээлийн ертөнцийн нэгэн хэсэг нь гэдэг итгэдэг хүмүүсийн нэг бололтой. Үүнийг батлах түүний 2009-2013 он хүртэлх санаа бодлууд нь багагүй овортой болжээ. Зураач Хятадын хуучин уламжлалт зүйлийг орчин цагийн олон улсын зүйлтэй холбож ёжилж байгаа нь харагдлаа. Twitter-ийн дүрмээр 140 тэмдэгтэнд багтах ёстой санаа бодлууд жинхэнэ уран бүтээл болж хувирахдаа философийн сургааль мэт санагдана. Эдгээр сургаалт жиргээнүүдийг шинэ Уэльсэд "Зүүн зүгт мордох нь: Жин ба Брайн Шерманы орчин үеийн Азийн урлагийн коллекци" хэмээх үзэсгэлэнд дэлгэжээ.

Олон нийтийн харилцааны цахим хэлбэрийг тэмдэглэх өдөр 6-р сарын 30-нд болсон ба Ай Вей Вейгийн бүтээл энэ жил цагаа олж олон нийтэд дэлгэгдсэн байна.

Технологи орчин үеийн урлагт үйлчилсэн нь: Ай Вей Вей ба Twitter (фото 1)

Технологи орчин үеийн урлагт үйлчилсэн нь: Ай Вей Вей ба Twitter (фото 2)

цааш үзэх