Хайх

Стивен Кинг анх удаа аудио номоо гаргажээ

Стивен Кинг анх удаа аудио номоо гаргажээ

Илүү аймшигтай болгохын тулд


Зураг: Buro 24/7 Russia

Simon & Schuster Audio хэвлэлийн газар зохиолчийн шинэ “Согтуу галын наадам” өгүүллэгийг аудио бичлэг хэлбэрээр нийтэллээ. Энэхүү шийдвэрийг аймшгийн сэдвийн хаан уншигчдынхаа хүрээг тэлэх үүднээс гаргажээ.

"Drunken Fireworks" өгүүллэг нь арван нэгдүгээр сард гарах "Аймшигт зүүдний яармаг худалдаа" түүвэр номонд орсон юм. Энэхүү түүхийн "дуу хоолойг" урьд нь "Үхэл авчрагч" -ийн (эсвэл "Нарны нохой") бичлэгийг хийсэн Тим Сэмпл дуу оруулжээ. Номын гол баатар нь хэнэггүй Олден МакКосланд ба тэрбээр хатуу зүйл хүртэж, амьдралаас таашаал авч мөн Мэйн мужийн галын наадмын тэмцээн дээр өөрийн дайснаа хожихын тулд хууль зөрчих гэж буй нэгэн билээ.
"Энэхүү өгүүллэгийг яг сонсох хэрэгтэй" гэж Стивен Кинг The New York Times сонинд хэлжээ. Түүнчлэн зохиолч хэлэхдээ аудио номын хэлбэр хэр амжилттай байхыг хармаар байсан гэдгээ онцолж, ирээдүйд шинэ номны танилцуулга хэлбэрээр ашиглаж болох эсэхийг нь ойлгохыг хүссэн гэнэ.
"Согтуу галын наадам" өгүүллэг нь 10 дугаар түүвэр ном болох "Аймшигт зүүдний яармаг худалдаанд" багтсан ба үүн дээр нэмээд 19 өгүүллэгүүд орсон байна. Үүний нэг болох "Үхэл" гэх өгүүллэгийн хэсэг The New Yorker сэтгүүлд хэвлэгдэж байжээ.

цааш үзэх