Вивьен Вествуд өөрийн тэмдэглэлээ ном болгон гаргана
Зөвхөн загварын тухай ч биш
Вивьен Вествуд дизайнерын бүтээлээсээ гадна иргэний хөдөлгөөнд идэвхитэй оролцогчдын нэг гэдгээрээ алдартай билээ. Вествуд өөрт таалагдаагүй зүйлсээ нийтэд дэлгэхээс эмээдэггүй бөгөөд бусдыг ч өөр шигээ байгаасай гэж хүсдэг.
Get a Life номондоо дизайнер зөвхөн дан ганц загварын тухай бичээгүй ба өөрийн санаа зовнидог зүйлсийнхээ талаар бичсэн байна. Цаг агаарын өөрчлөлт, иргэний эрх болон эрх чөлөөний тухай тэрээр өгүүлжээ. Вествуд номныхоо нэрний тухай хэлэхдээ "Би номоо Get a Life гэж нэрлэсэн нь хийж бүтээх, ярих, хайхрамжгүй байлгүй амьдарч эхлэхэд уриалж байгаа юм" хэмээжээ.
Уг ном нь Вествудын анхны ном биш юм. Дизайнер өөрийн карьерын явцдаа есөн ном гаргаад байсан билээ. Харин түүний арав дах ном нь Get a Life: The Diaries of Vivienne Westwood бөгөөд аравдугаар сард худалдаанд гарахаар төлөвлөгдсөн байна.