Хайх

Бен Аффлек Агата Кристигийн зохиолоос сэдэвлэсэн киног найруулна

Бен Аффлек Агата Кристигийн зохиолоос сэдэвлэсэн киног найруулна

"The Witness for the Prosecution"

Text: Buro.Mongolia


Зураг:

20th Century Fox кино компани Агата Кристигийн жүжгээс сэдэвлэсэн кино хийх гэж байгаа бөгөөд жүжигчин Бен Аффлекийг найруулагчаар урьжээ

Энэхүү кинонд Бен Аффлек зөвхөн найруулагчаар ажиллаад зогсохгүй гол дүрд нь ч мөн тоглоно. Үүнээс гадна, киноны продюсерын ажлыг Мэтт Деймон ба Женнифер Тодд нартай хувааж хийхээр болжээ.

"The Witness for the Prosecution" бол Агата Кристигийн бичсэн богино хэмжээний детектив зохиолоос сэдэвлэсэн жүжиг юм. Зохиолд Уилфрид Робартс хэмээх өмгөөлөгчийн тухай гардаг. Тэрээр чинээлэг бэлэвсэн эмэгтэйг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж буй залууг өмгөөлөх болно. Одоогийн байдлаар тус киноны үйл явдал орчин үед болох уу эсвэл зохиолынхоо анхны хувилбараар хийгдэх үү гэдэг нь тодорхойгүй байгаа юм.

Мөн "The Witness for the Prosecution" өмнө нь дэлгэцээр гарч байсан. Тодруулбал, 1957 онд Билли Уайлдер ба Марлен Дитрих нарын тоглосон ижил нэртэй кино Оскарын зургаан шагналд нэр дэвшсэн байдаг.

Бен Аффлек Агата Кристигийн зохиолоос сэдэвлэсэн киног найруулна (фото 1)

Дашрамд дурдахад, 20th Century Fox кино компани Агата Кристигийн "Murder on the Orient Express" нэртэй бас нэгэн зохиолоос сэдэвлэсэн кино бүтээхээр ажиллаж байгаа. Уг киноны гол дүр ба найруулагчаар нь Кеннет Брана тодорчээ.

цааш үзэх