
Disney компани эмэгтэй аниматоруудын бүтээлүүдийг онцлох үзэсгэлэн гаргана
Whimsy & Wonder нэртэй үзэсгэлэн
Disney кино компани “Whimsy & Wonder” нэртэй үзэсгэлэн гаргахаар болсон бөгөөд уг үзэсгэлэн нь компанийн шилдэг эмэгтэй аниматоруудын бүтээлүүдэд зориулагдах юм. Тус үзэсгэлэн нь Испанийн Гран-Канари арал дээр зохион байгуулагдах “Animayo” хэмээх анимейшн фестивалийн нэг хэсэг болон дэлгэгдэх гэнэ.
Үзэсгэлэнгийн үеэр 1950-аад оны үеийн Disney студийн сонгодог бүтээлүүд болох “Cinderella”, “Alice in Wonderland”, “Peter Pan” зэрэг кинонуудад тод өнгө, шинэ хэлбэрийг ашиглаж, нэвтрүүлсэн Мэри Блэрийн таталбар зургуудыг дэлгэн үзүүлхээр болсон байна.





Түүнчлэн уг үзэсгэлэнд Disney-тэй хамтран ажилладаг орчин үеийн зургаан эмэгтэй зураачдын бүтээлийг дэлгэн харуулахаар болжээ. Тэдний дунд “Ralph Breaks the Internet”, “The Princess and the Frog”, “Zootopia” бүтээлүүдийн дүрслэлийг хариуцан ажилласан Лорелай Боле, Жози Тринидад нар болон “The Lion King”, “Frozen” дээр ажилласан Лиза Кин нар багтжээ.
Үзэсгэлэн тавдугаар сарын 7-10 өдрүүдэд дэлгэгдэнэ.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт