Хайх

Euphoria цувралын гуравдугаар бүлгийн тов зарлагдлаа

Euphoria цувралын гуравдугаар бүлгийн тов зарлагдлаа

Text: Э.Цовоо


Өсвөр үеийн залуусын амьдралын хэв маяг, хайр дурлал, тэдэнд тохиолдох ээдрээтэй асуудлуудыг өгүүлэх Euphoria цувралын гуравдугаар бүлэг өнгөрсөн онд цацагдах төлөвтэй байсан ч Холливүүдэд өрнөөд амжсан зохиолчид, жүжигчдийн ажил хаялт, Зендеягийн завгүй цагийн хуваариас шалтгаалан 2025 он хүртэл хойшилсон. Мөн тус цувралд Fezco-гийн дүрийг бүтээсэн жүжигчин Ангус Клауд 25 насандаа таалал төгссөн харамсалтай үйл явдал тохиолдсоны улмаас цуврал хэзээ цацагдах нь улам тодорхойгүй болоод байсан билээ.

Euphoria цувралын гуравдугаар бүлгийн тов зарлагдлаа (фото 1)

Тэгвэл өчигдөр HBO Max-ын зүгээс Euphoria цувралын гуравдугаар бүлэг тун удахгүй үзэгчдийн хүртээл болоход бэлэн болоод буй талаар албан ёсоор мэдэгджээ. Өмнөх бүлгүүдийн адилаар шинэ бүлэг найман ангиас бүрдэх бөгөөд Ру Беннеттийн дүүгийн дүрийг бүтээсэн жүжигчин Сторм Рид болон Кэтын дүрд тоглосон Барби Феррейрагаас бусад жүжигчид цувралд эргэн ирэхээр болсон байна.

Харин үйл явдалд хоёрдугаар бүлэг дээр гарсан түүхээс таван жилийн дараах цаг үеийг харуулах ба цуврал 2025 оны долоодугаар сард цацагдахаар товлогджээ. 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх