Хайх

Кейт Уинслет зурагчин, модель Ли Миллерийн дүрд тоглоно

Кейт Уинслет зурагчин, модель Ли Миллерийн дүрд тоглоно

1920-иод он

Text: Б.Амина


Зураг:

Лигийн хүү Энтони Пенроузийн The Lives of Lee Miller номоор хийж буй киноны дүрийг Оскарын шагналт жүжигчин авлаа

The Lives of Lee Miller номыг дэлгэцийн бүтээл болгох эрхийг Hopscotch Features кино компани авчээ. Тус төсөлд одоогоор найруулагч байхгүй байгаа ч  Эндрю Мэйсон, Трой Лам нарыг зохиолчоор сонгожээ. Гол дүрд нь Кейт Уинслет тоглох бөгөөд америк модель, загварын гэрэл зурагчин, дайны сурвалжлагч Ли Миллерын дүрийг бүтээх боллоо. 

Миллер 1920-д онд Нью-Йорк хотноо Эдвард Стейхен болон Ман Рэй нарын зургийн моделоор ажиллаж байсан юм. Үүнээс хэдэн жилийн дараа тэрбээр сюрреалист хөдөлгөөний идэвхитэй гишүүн болж, Пабло Пикассо болон Жан Кокто нартай ойр болжээ. Дэлхийн II дайны үед Миллер Vogue-д зориулан зураг авдаг байсан байна. Түүний зургийн хальсанд Бухенвальд, Дахау зэрэг хорих лагеруудын дүрслэл бууж, түүх болон үлджээ.

Ли Миллерийн бүх өв болох тэмдэглэл болон гэрэл зургууд нь түүний хүү  Энтони Пенроузэд хадгалагдан үлдсэн учир түүний бичсэн номоор энэхүү киног бүтээх юм байна.

 

цааш үзэх