Кирстен Данст найруулагч болно
Шийдэмгий сонголт
Кирстен амьдралынхаа эхний жилээс эхлээд нийт 71 дэлгэцийн дүр бүтээсэн билээ. Энэ удаа харин тэрбээр дурангийн эсрэг талд гарахаар шийдлээ
Кирстен Gotham Magazine-д өгсөн ярилцлагадаа "Би дараа жил кино хийх төлөвлөгөөтэй байгаа. Одоогор бид киноныхоо зохиолоо бичиж, хэдийнэ жүжигчдээ сонгочихсон" гэжээ. Тэрбээр мөн өөр мэдээлэл хараахан дэлгэх болоогүй гэдгээ нэмж хэлсэн байна.
Тэрээр шинэхэн ажлаа хөнгөхөн хийх биз ээ. Кирстен өмнө нь богино хэмжээний кино найруулж, 2010 онд Bastard, 2007 онд Welcome нэртэйгээр олны хүртээл болгож байсан юм.
Дашрамд дурдахад, бид тун ойрын хугацаанд Кирстений тоглосон дүрийг Woodshock хэмээх бүрэн хэмжээний киноноос үзэх болно.