“Өлсгөлөн тоглоом”-ын бүтээгчид киноныхоо видео сурталчилгааг гаргажээ
“Mocking Jay”
“Өлсгөлөн тоглоом” цувралын хамгийн сүүлийн хэсгийн сурталчилгааны ажлууд шүтэн бишрэгчдээ улам сорьсоор байна. Энэ удаа интернетэд шинэхэн сурталчилгааны хэлбэрүүд тавигджээ.
Kиноны хамгийн сүүлийн хэсэг болох "Mocking jay Part II"-ын трейлер бэлэн болж олонд дэлгэгдээд байгаа билээ. Сүүлийн киноны зохиолд Катнисс Эвердин болон Пит Мелларк нар Капитолыг дийлж, иргэний дайныг зогсоохын төлөө тулалддаг билээ.
Киноны нээлтийг 11-р сарын 19-нд хийхээр төлөвлөжээ.