Квентин Тарантино True Detective цувралыг шүүмжиллээ
Бүгдийг үнэнээр нь
Саяхан Тарантино өөрийн шинэ Hateful Eight киноныхоо зураг авалтыг дуусгаж, дэлхийн нээлтээ арванхоёрдугаар сарын 25-нд хийхээр төлөвлөсөн учраас New York Magazine сэтгүүл найруулагчтай хийсэн ярилцлагаа дэлгэжээ. Ярилцлагын хамгийн сонирхолтой хэсэг нь Тарантиногийн удахгүй болох киноны нээлт эсвэл арван кино хийх төлөвлөгөө ч биш, харин шуугиан тарьсан True Detective болон Оскар-ын талаар байлаа.
"Би True Detective-ийн эхний улирлыг үзэх гэж оролдсон боловч шууд л бууж өгсөн. Тэр үнэхээр уйтгартай байсан. Хоёр дах улирал нь бүр ч аймшигтай, би сурталчилгааг нь л үзсэн. Сайн жүжигчид яг л тэдний мөрөн дээр бүх л дэлхийг үүрүүлсэн юм шиг муухай харагдахыг хичээсэн байсан. Бүгд л маш нухацтай, ядарсан, гунигтай бас зохицолдоогүй хувцаслалт болон сахалтай юм билээ" хэмээн Тарантино ярьжээ.
Найруулагч мөн Оскар-т өрсөлдөж буй сүүлийн үед гарсан кинонуудын талаар бодлоо хуваалцсан байна. Түүний бодлоор, кино академын шагналд нэр дэвшсэн Philomena, The Kids Are All Right, An Education зэрэг кинонуудыг 20-30 жилийн дараа хэн ч үзэхгүй гэнэ. "Кейт Бланшеттын тоглосон кинонуудын тал нь урлагийн бүтээл мэт дүр үзүүлсэн. Би үүгээрээ муу кинонууд болсон гэж хэлэх гээгүй, тэдний ихэнхи нь дуусах хугацаатай. Харин The Fighter болон American Hustle нарыг бид гучин жилийн дараа ч үзнэ" хэмээн Тарантино хэлжээ.
Дашрамд дурдахад, түүний өмнөх бүтээл Django Unchained кино Оскар-т Шилдэг оригинал кино зохиол номинацид хоёр удаа нэр дэвшиж байсан. Уг шагналыг Тарантино Pulp Fiction бүтээлээрээ хүртэж байлаа.