Хайх

Роберт Де Нирогийн тоглосон “Дадлагын ажилтан” киноны трейлэр

Дэндүү чихэрлэг

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

“Эцэг эхийн урхи”, “Төвөгтэй асуудал” зэрэг киногоороо алдартай найруулагч Нэнси Майерс шинэхэн инээдмийн кинондоо ичгүүргүй сээтгэнэл ба жинхэнэ нөхөрлөлийн тухай өгүүлнэ

2015 оны 8-р сарын 4-нд Роберт Де Ниро болон Энн Хэтуэй нар гол дүрд нь тоглосон "Дадлагын ажилтан" киноны хоёр дах албан ёсны трейлэр цахим сүлжээгээр цацагдлаа. Энэхүү кинонд 70 настай Бен Уитакер загварын цахим сэтгүүлд дадлагын ажилтнаар орж, Жулс Остин хэмээх залуухан даргын удирдлага доор ажиллах болсон талаар өгүүлнэ.

Киноны хүмүүст хүргэхийг хүссэн гол сургамж бол "Нас бол бэрхшээл биш" гэсэн санаа юм. Гол дүрийн жүжигчдээс гадна Адам Дивайн, Рене Руссо, Эндрю Рэннеллс болон Нат Вулф нар туслах дүр бүтээлээ.

Роберт ДиНерогийн бүтээсэн дүр хэрхэн ажил дээрх бүтэлгүйтэл, маргааныг даван туулж, 70 настайдаа чинээлэг амьдрах гэж хичээж буй талаар мэдэхийн тулд 9 дүгээр сарын 24-нд болох киноны нээлтийг тэсэн ядан хүлээцгээе. 

 

цааш үзэх