
Серена Уильямс теннисийн тухай цувралын найруулагчаар ажиллана
Тейлор Женкинс Рейдийн зохиолоос сэдэвлэн бүтээв
Netflix платформ зохиолч Тейлор Женкинс Рейдийн ижил нэртэй зохиолоос сэдэвлэсэн “Carrie Soto Is Back” хэмээх цувралыг бүтээхээр болжээ. Уг цувралын продюсероор домогт теннисчин Серена Уильямс ажиллах бөгөөд бүтээлийг Fifth Season болон Picturestart студиуд хамтран гүйцэтгэх юм.
Цуврал мэргэжлийн карьераа өндөрлөх дөхсөн Кэрри Сото хэмээх алдарт теннисчний тухай өгүүлнэ. Тэрээр түүхэн дэх хамгийн амжилттай тамирчдын нэг болж чадсан ч зургаан жилийн дараа Ники Чан нэртэй шинэ од талбайд гарч ирснээр Кэрригийн дэлхийн дээд амжилтыг эвдэх аюул учирна. Үүний улмаас 37 настай Кэрри Сото теннисний талбайд эргэн ирэх шийдвэр гаргаснаар киноны гол үйл явдал өрнөх юм.
Серена Уильямсаас гадна зохиолч Тейлор Женкинс Рейд, Брэд Мендельсон Кэролайн Карриер нар продюсероор ажиллах бөгөөд зохиолч Рейдийн хэлснээр энэхүү түүх нь тодорхой хэмжээгээр Серена Уильямсийн амьдралаас сэдэвлэгдсэн гэнэ.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт